sonin.mn

Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа эрхбиш жаахан ч гэсэн өндийлгөхийн тулд шийдлийн Засгийн газар бvх л арга чаргаа сvвэгчилж, эцэс сvvлд нь Олон улсын банк санхvvгийн байгууллагууд ихэвчлэн Африкийн орнуудад хэрэгжvvлдэг “Стэнд бай” хөтөлбөрийг оруулж ирэхээр царай алдаад сууж байгаа. Хятадын хамгийн том мэдээллийн агентлаг “Монголын эдийн засаг 2017онд дампуурна” хэмээн зарласан нь зvгээр ч нэг хоосон таамаглал, хорлонтой сенсаци биш гэдэг нь бага багаар ажиглагдаж эхлээд байгаа. Аль ч улс орны эдийн засгийг чирч явдаг барилгын салбарт томоохон шинэчлэлт хийхгvй бол байдал өдрөөс өдөрт дордож байгааг энэ салбарын мэргэжилтнvvд анхааруулж эхлээд байгаа.
Хөдөө аж ахуй ялангуяа газар тариалангийн салбар хэрvvлтэй, хэлцэлтэй, хаврын тариалалт явуулахад багагvй бэрхшээлтэй тулгарч байгаа талаар яригдаж байна.

Товчхондоо салбар бvрт өөр өөрийн гэсэн хуримтлагдсан бэрхшээл, зайлшгvй бага багаар шийдэж байж цаашаа явахаас өөр аргагvй тvмэн зовлон нvvрлээд байгаа. Бид ер нь аль болох vргvй зардлаа багасгаж, улс орноороо хэмнэлтийн горимд шилжихгvй бол бидэнд зvгээр мөнгө өгч, зовлонгоос маань нимгэлэлцэх бурхан ч байхгvй. Гэтэл яг vнэндээ Улаанбаатар хотын Хайлааст, Баянхошуу, Улиастай, Толгойтын иргэд, хөдөө сумын төв дээр өдөр хоногийг аргацаан өнгөрvvлж байгаа айл өрхvvд хэмнэлт гаргахаар бvсээ чангалах ямар ч боломжгvй болсон. Учир нь тэд УИХ-ын гишvvн Г.Уянгын тодорхойлсноор “Голоо тасартал бvсээ чангалчихсан” учир vvнээс цааш ямар ч аргагvй болсон.
Гэтэл “Бvсээ тасартал таргалж” байгаа нөхдийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зөрчин бензин их иддэг том том жийпнээсээ салж чадахгvй, яам төрийн ордон хоёрын дунд тvгжрэл vvсгэсээр байгаа олон дарга байсаар байна.

Vндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагvй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерөнхий, гvйцэтгэх захирал болон дэд дарга 64,Газар, хэлтэс, албадын дарга 89, Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, Ерөнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.

Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дvгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Vvнд,
Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтан Засгийн газрын гишvvн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтанд
Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргvvн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх,Засгийн газрын тохируулагч, хэрэгжvvлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерөнхий менежер,Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зөвлөх нар багтдаг юм байна.

Тогтоолд багтаагvй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл төсөвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба vvн дээр нэмж Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломж байгааг Vндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.
Товчхондоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой албан газрууд илvvдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” vvрэг цаасан дээр vлдэхэд ойрхон байгаа юм байна. Дарга нар албаны машинаар тансагладаг vрэлгэн зангаасаа тийм ч амархан татгалзахгvй бололтой. Монгол дарга нар ийнхvv сурсан зантайгаа зууралдаж суухад өмнөд хөршийн дарга нар албаны машинаас татгалзаж, өнгөрсөн нэгдvгээр сарын сvvлчээр болсон дуудлага худалдаагаар нэг сая ам.доллар улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн талаар цахим ертөнцөөр шуугиад өнгөрсөн. Албаны автомашин унах жагсаалтад багтаагvй 490 хурган дарга төсвийн мөнгөнөөс шомдобож, албаны автомашинаар авгай хvvхдээ зөөж, vргvй зардал гаргасаар байгаа гажуудал хэзээ болтол vргэлжлэх вэ, Төрийн өмчийн хороон дарга Нанзаддорж оо.


Эх сурвалж: