sonin.mn

Нэг хөгжилтэй онигоо байдаг. Их Британи буюу Английн коллежэд суралцахаар очсон залуу сарын дараа Монголд байгаа аавдаа “Энэ англичууд vнэхээр хачин улс юм. Ярвайчихаад огт дуугарахгvй. Тэгээд би жаахан хөгжилтэй болгох гээд англиар яриад байхад ерөөсөө ойлгохгvй, амаа ангайгаад урдаас мэлийгээд байх юм” гэж ховлосон гэдэг. Уг нь тэр залуу Монголд байхдаа англи хэлний курс, дамжаанд хангалттай сууж “боломжийн” гэсэн vнэлгээ аваад Будант Альбионыг зорьсноос зайлахгvй. Сvvлийн vед манай улстөрчид дээрх залуугийн хөгжилтэй тvvхийг давтах нь их болсон дуулдана.
Энд тэндхийн томоохон арга хэмжээн дээр УИХ-ын гишvvд, Засгийн газрын танхимын сайд нар англиар илтгэл тавьж, тэнд цугласан англичуудыг ангайлгахаас гадна, олон жил гадаадад амьдарч Монгол хэл шигээ англижсан зарим нэгнийг байж суух газаргvй болгож, ширээн доогуур орох шахсанаа цахим ертөнцөөр илэрхийлэх болов.
Гадаад хэлийг буруу сурахын хор уршгийг сануулбал саяхан мэндэлснийх нь 110 жилийн ой нам гvмхэн болоод өнгөрсөн их гvvш Б.Ренчин гуай “Дамдинсvрэн гуайн оросоор бичсэнийг уншихаар гайхмаар. Харин оросоор ярихыг нь сонсохоор чихээ дармаар ” хэмээн шvvмжилсэн байдаг.
Ер нь англиар яриад байхад нь англичууд нь ойлгодоггvй манай мисс хvvхнvvд, эрхэм улстөрчид англичуудтай тун сайн тулж ажиллахгvй бол болохгvй дэгээ.


Эх сурвалж: