sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/207 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд заасан хугацаанд санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулж байхыг Ажлын хэсгийн ахлагч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.