sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /VOA/. Улс орнууд усыг зөв зохистой ашиглахгүй бол ердөө 15-хан жилийн дараа гэхэд дэлхий даяар усны нөөц 40 хувиар хомсдож магадгүй гэдгийг НҮБ-ын өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд анхааруулжээ.

Гүний усны нөөцийн хэмжээ хэдийн багассан бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хур тунадас дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй хэмжээтэй унах төлөвтэй байна.

2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрэх төлөвтэй байгаа учраас фермийн аж ахуй, аж үйлдвэр болон ахуйн хэрэглээнд гүний усыг илүү их хэрэглэнэ.

Уг тайланд, усны нөөц багасч байгаа хэдий ч 2050 он гэхэд дэлхий даяар усны эрэлт хэрэгцээ 55 хувиар нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглажээ. Хэрвээ усыг хайр гамгүй ашиглаж байгаа одоогийн хандлагаа өөрчлөхгүй бол 2030 он гэхэд шаардлагатай усны нөөцийн ердөө 60-хан хувь нь л үлдэх төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг