sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Украины зүүн нутагт болж буй мөргөлдөөний улмаас нийт 6000 хүн амиа алдсан гэж Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах НҮБ-ын газар /ОСНА/ тайландаа дурджээ.

2014 оны дөрөвдүгээр сарын дунд үеэс 2015 оны гуравдугаар сарын 19-ны хооронд Украины зүүн нутагт амиа алдсан хүний тоо наад зах нь 6072 болсон бөгөөд шархадсан хүний тоо 15 345-д хүрчээ. Нэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын дунд үе хүртэл байлдааны ажиллагаа эрчимтэй үргэлжилжлэх явцад гарсан хохирол, хохирогчдын талаарх мэдээллийг цуглуулсаар байгаа гэж дээрх байгууллага мэдэгджээ.

Долоо хоногийн өмнө OCHA-ын мэдээлснээр, 5934 хүн амиа алдаж, 15 300 хүн шархадсан байна.

Украины зэвсэгт хүчинд учирсан хохирлын талаарх эрх баригчдын мэдээлэл, “MH-17” нисэх онгоцны 298 хохирогч, Донецк болон Луганск дахь эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, иргэд болон цэргүүдийн мэдээллийг үндэслэн уг барагцаалсан тооцоог Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн ажиглалтын баг  гаргажээ.

Украинд 1 151 581 хүн орон гэргүй болсон гэж OCHA үзэж байна. Орон гэргүй болсон хүмүүсийн тоо өнгөрсөн долоо хоногт хоёр дахин буурчээ.

Гуравдугаар сарын 19-ны байдлаар, хөрш орнуудад дүрвэн гарсан украин иргэдийн тоо 747 357-д хүрсний 610 558 нь ОХУ-д, 80 885 нь Беларусьт байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдэгджээ.

Д.Нямтулга


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг