sonin.mn

Олны анхааралд орсон гэр бvлийн хvчирхийлэлтэй холбоотой хэргvvд хууль хянал­тын байгуул­­­­лагад шал­гагдах vедээ удааш­­­­ралтай, их­ээхэн нууцлаг­дмал байдалд байдаг гэж олон нийт хардаж эхлээд байна. Тиймээс ч энэхvv хvчирхийлэлтэй холбоотой хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхаарлаа хандуулж УИХ-д нэн даруй өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар ажиллах болсон. Хамгийн гол нь энэхvv хуулийг яаравчлах болсон шалтгаан нь гэвэл олон мянган эмэгтэйчvvд, хvvхдvvд гэр бvлийн хvчирхийлэлд өртөж амь насаа алдаж байгаа ч хэрэгтнvvд ихэнхдээ Захиргааны хэргийн тухай хуулийн “танхайрах” гэсэн зvйлчиллээр гэм зэмгvй шахам vлдэх нь их байдаг. Тиймээс ийнхvv яаравчилсан гэж ойлгож болно. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдvгээр сарын 18-ны шөнө Ж.Тvвшинтуяа гэх бvсгvй харгис хэрцгий нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиaа алдлаа гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ хэрэг чухам одоо яаж шийдэгдэж, ямар шатандаа явж байгаа юм бол гэдгийг олон нийт хvлээсээр, харсаар байгаа. Харамсалтай нь энэ хэргийн талаар “ингэж шийдэгдэж байгаа” гэх мэдээлэл нэг ч байхгvй байгаа учраас бид хэргийн араас нэхсэн юм.


Хэргийг vйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй хvн нь талийгаачийн нөхөр, ЦЕГ-ын Дэмжлэг vзvvлэх сургалт дадлагын ахлах мэргэжилтэн асан, цагдаагийн хошууч цолтой А.Отгонбаяр.

Болсон явдлыг сануулахад, тэрбээр согтуурлах ундаа хэрэглэсэн vедээ эхнэрээ тамлан зодож, дөрвөн давхарын цонхоор шидсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн олон нийтэд мэдээлж байсан. Ингэхдээ тvvнийг эхнэрээ зодож, улмаар амиа хорлох vйлдэлд хvргэсэн гэж хэвлэлийнхэнд мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, тvvнийг Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зvйл ангиар зvйлчлэн шалгаж байсан юм. Энэхvv зvйл анги нь бусдыг амиа хорлоход хvргэсэн гэх зvйлчлэл аж. Харин энэхvv зvйл ангийг талийгаач бvсгvйн ар гэрийнхэн тvvнд хөнгөдөж байна хэмээн vзэж байсан юм. Тvvнчлэн цагдаагийн рапортад хохирогч өөрийн буруугаас болж амиа алдсан гэж тэмдэглэгдсэн тухай ч хохирогчийн ар гэрийнхэн өнөөг хvртэл ярьдаг юм.

Бид энэ хэрэг ямар шатанд явааг албаны эх сурвалжуудаас асууж тодруулах гэсэн авч энэ талаарх мэдээллийг өгөхөд эрс татгалзаж, хариулт өгөх хvн олдохгvй байсан юм. Мэдээж энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа хvн нь цагдаагийн алба хаагч учраас тэднийг энэ хэргийн талаарх мэдээллийг өгч болохгvй гэж vvрэгдсэн байж ч болно. Тэгээд ч хошууч А.Отгонбаяр цагдаагийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашиж явсан нэгэн учраас тvvний талаарх мэдээллийг тийм ч амар өгөх хvн олдохгvй нь лавтай.
Уг нь талийгаач бvсгvйн аав Н.Жаргал тэдний гурван хvvхэд хэргийн гэрч гэж хэлж байсан удаатай.
Тvvнчлэн талийгаачийг зодож байхад А.Отгонбаярын төрсөн эгч А.Болормаа хараад зогсч байсан төдийгvй бvсгvйн амь насыг аврах ямар ч vйлдэл хийгээгvйд гомдолтой, хохирогчид тусалцаа vзvvлээгvй хvнийг тvvнийг сэжигтнээр татаагvй ч гомдолтой байгаа тухайгаа хэлж байсан юм.

Тэгэхээр энэ хэрэг ямар ч байсан олон гэрчийн өмнө vйлдэгдсэн гэдэг нь тодорхой харагдаж буй юм. Уг нь цагдаа нартай холбоотой гэмт хэрэг хариуцлагын гадна vлдэх ямар ч боломжгvй гэдгийг хуулийн хариуцлагатай албан тушаалтан хэлж байсан. Учир нь олон нийт цагдаагийн алба хаагч нартай холбоотой хэрэгт улам ихээр анхаарлаа хандуулдаг.

Магадгvй нуун дарагдуулдаг гэж харддаг байх гэж байсан. Тэгвэл бvтэн нэг жил гаруйн хугацаанд шалгагдаж буй энэ хэргийн талаарх мэдээлэл яагаад өнөөг хvртэл нууцлагдмал байна вэ гэдэг нь анхаарал татахаас өөр аргагvй юм. Хэдийгээр хэрэг мөрдөн байцаалтын шатанд нууцын зэрэглэлтэй явдаг хэдий ч хvн амины бусад хэргvvд олонд мэдээллэгдсээр байдаг нь хачирхалтай.

Хамгийн наад захын жишээг дурьдахад найз бvсгvйгээ 48 цагийн турш зодож хөнөөсөн гэх Г.Алтанхvvгийн хэргийн талаарх бvхий л мэдээлэл олон нийтэд ил нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Алтанхvv сэжигтэн А.Отгонбаяр шиг гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаад шvvхээс ялуулж байсан нэгэн.
Тэгээд ч тvvний хэрэг мөрдөн байцаалтын шатанд ямархуу явж байгаа болон шvvхийн шатных нь тов хvртэл олон нийтэд нээлттэй байсаар ирсэн. Гэтэл яагаад цагдаагийн гэх сэтэр зvvсэн А.Отгонбаярын хэргийн талаарх мэдээлэл өнөөг хvртэл нууцлагдмал нам жим байна вэ гэж хэнээс асуухаа ч мэдэхгvй сууж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: