Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв.
Уг эмгэнэлд “Сингапурын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн нэрт зүтгэлтэн, Сингапур улсыг үүсгэн байгуулагч “эцэг”, Ерөнхий сайд агсан Ли Кван Ю өвчний улмаас таалал төгссөнд миний бие гүнээ харамсаж байна.
Өнөөдөр Ази тивд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй, нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө Азийн нэг “бар” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Сингапур улсын тусгаар тогтнолыг тогтоож, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан талийгаачийн яруу үйл хэрэг ямагт хүндэтгэн дурсагдах болно.
Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн гэр бүл, Сингапур улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу ” гэжээ.
Сэтгэгдэл0
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН АЖЛАА ХИЙГЭЭД БАС ХАЖУУГААР НЬ НЭГҮҮСЭНГҮЙ СЭТГЭЛТЭЙ БХ НЬ ИХ ЗӨВ ШҮҮ. ХҮН ЧАНАРТАЙ УЛС ГДГЭЭ ХАРУУЛЖ БНА
Gun emgenel ilerhiilyee
Хэдхэн жилийн дотор улс орноо бар гэж нэрэлтэл хөгжүүлж чадсан агуу хүнд улсаа худалдсан ,иргэдээ траншейнд оруулж алсан яргачин Элбэгдорж эмгэнэл илэрхийлж байгаа юм байна. Цаад ёс суртахуунтай улс алуурчин,яргачны илгээлтийг хүлээж авахгүй л байх даа.
НЭГ НЬ ЯМАРЯ ТҮҮХИЙ Д БАЙГАЛИЙН БАЯЛАГГҮЙ МАНАЙ НЭГ СУМЫГ ХЭД ХУВААСАН ГАЗАР НУТАГТАЙ УЛС ОРНОО ЗАГАСЧИНИЙ ТОСГОНООС АЗИЙН БАР ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ УЛС БОЛГОЖ ӨГӨӨД АСАР ИХ НЭР ХҮНДТЭЙГЭЭР ТЭНГЭРИЙН ОРОНД ЯВЖ БАЙДАГ.НӨГӨӨ НЬ АСАР УУДАМ НУТАГТАЙ АСАР ИХ УУЛ УУРХАЙН БАЯЛАГТАЙ 50000000 САЯ МАЛ СҮРЭГТЭЙ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛЖ ӨТӨНД БАРИГДУУЛЖ ХАРААЛГУУЛЖ ТӨРИЙН СЭНТИЙНЭЭС ТАМРУУ ОЧИХ БОЛЖ БАЙДАГ ТААРЧДЭЭ.