sonin.mn

Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулан, АН, МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Шийдлийн гэх Засгийн газрыг байгуулаад дөрөв дэхь сарынхаа нүүрийг үзэж байна. 

Харин Засгийн газрыг хамтран бүрдүүлэгч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд  :
Хамтраад нэг их хугацаа бол өнгөрөөгүй байна. 2,3 сарын хугацаа л өнгөрч байна. Бид бол УИХ дээр Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг үндсэнд нь дэмжиж баталж өгч байгаа. Энэ бол хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд л хамтарч зохион байгуулж байгаа асуудал. Тэгэхдээ бол санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна...
Ер нь бол Засгийн газар хурдан шуурхай ажиллах ёстой. Гэтэл яг тэр хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна гэж би үзэж байгаа. “
гэж Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэжээ.
Товчхондоо бол тэрээр МАН-ын дараагийн дарга гэгдэж буй У.Хүрэлсүхийн шадар сайдаар нь ажиллаж буй Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа бололтой.


Э.Мягмардорж