sonin.mn
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг болжээ. Харин Газрын тосны газар нийт 16.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 16.2 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг болсон байна. Тэгвэл Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 23.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.
 
 Б.Заяа 
 
Эх сурвалж: "Монцамэ"