sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн алдарт жүжигчин Анжелина Жоли хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өндгөвч болон умайн гуурсан хоолойгоо авахуулжээ.
Өндгөвчний хорт хавдар үүсгэх 50 хувийн эрсдэлтэй генийн хувирал тээж байгаа учраас өнгөрсөн долоо хоногт өндгөвч авахуулах мэс засалд орсноо “New York Times” сонины мягмар гарагийн дугаарт өдгөө 39 настай Жоли бичсэн байна.
 
Энэ ген нь мөн хөхний хорт хавдар үүсгэх 87 хувийн эрсдэлтэй байдаг учраас жүжигчин бүсгүй хоёр жилийн өмнө хоёр хөхөө авахуулж байсан билээ.
 
Түүний энэ шийдвэр олон хүний анхаарлыг татлаа. Мөн генийн шинжилгээнд хамрагдаж байхын ач холбогдол болоод хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд тус болж байна.
 
Жоли “Олон эмчтэй уулзан зөвлөгөө авч, янз бүрийн хувилбарыг бодож үзэж үзсэний эцэст би сүүлийн шийдвэрийг гаргасан” гэжээ.
 
“Ийм шийдвэр гаргах амаргүй. Эмч нараас зөвлөгөө авч, өвчнийхөө талаар сайтар судлан, зөв сонголт хийх хэрэгтэй” гэж өөртэй нь адил асуудалтай байгаа хүмүүст Жоли зөвлөжээ.
 
Жолигийн ээж болон эмээ нь өндгөвчний хорт хавдраар нас барж байжээ. Мөн түүний авга эгч нь энэ өвчнөөр нас барсан аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"