sonin.mn
СИНГАПУР. /ITAR-TASS/. Сингапурын хэдэн мянган оршин суугч улсынхаа анхны Ерөнхий сайд Ли Куан Ютай салах ёс гүйцэтгэхээр парламентын барилгын ойролцоо цугларчээ. Сингапурыг “үндэслэгч-эцэг”-тэй гуравдугаар сарын 28 хүртэл салах ёс гүйцэтгэх бөгөөд харин ням гарагт буюу гуравдугаар сарын 29-нд тус улсын Үндэсний их сургуулийн соёлын танхимд Ли Куан Юг оршуулах ёслолын албан ёсны хэсэг болно.
 
Ли Куан Югийн цогцсыг Истина Засгийн газрын ордноос парламентын байранд өнгөө өглөө хүргэсэн байна. Олон арван мянган сингапурчууд оршуулгын цувааг харахаар гудамжинд цуглажээ. Төрийн өндөр албан тушаалтнуудтай салах ёс гүйцэтгэх протоколын дагуу Зэвсэгт хүчний автомашинд бэхэлсэн үхэр бууны суурин дээр тавьсан Ли Куан Югийн цогцсыг Сингапурын төрийн далбаагаар бүтээсэн байна. Машин дотор хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчний тус тус хоёр офицер сууж явсан байна. Цугласан олон “Бидний өвөө Ли Куан Ю, бид танд хайртай!” хэмээн гашуудан хэлцгээн машиныг замын турш даган явжээ.
 
Сингапурыг “үндэслэгч-эцэг” гэгддэг Ли Куан Ю хоёрдугаар сарын 5-наас хойш эмнэлэгт хэвтэж байгаад гуравдугаар сарын 23-нд нас барсан билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"