sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ Афганистан дахь цэргүүдийнхээ тоог энэ он дуустал цөөлөхгүй бөгөөд тус улсад одоо байгаа 9800 цэрэг үлдэнэ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай нарын Цагаан ордонд хийсэн хэлэлцээний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.Баримт бичигт мөн “Афганистанаас АНУ-ын цэргүүдийг гаргах үйл явцын хурдацыг энэ онд багтаан тодорхойлно” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
 
2016 оны эцэс гэхэд Афганистан дахь америк цэргүүд бүгд тус улсын нийслэл Кабул хот дахь Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт төвлөрөн байрлана гэж баримт бичигт дурдсан байна.2015 оны эцэс гэхэд Афганистанд 5500 америк цэрэг үлдэх ёстой гэж урьд нь мэдээлж байсан юм. 2011 онд АНУ-ын Афганистан дахь цэргийн тоо 101 мянга байсан байна.
 
Д.Жаргал