sonin.mn

Хэдэн жил чимээгvй байсан өнөөх Л.Гvндалай тэснэ, тэснэ гэхэд vvнээс илvv тэвчихгvй гээд өчигдөрхөн гэнэт тэсрэв. Бодвол хаврын урь тvvнд нөлөөлсөн нь тодорхой. Нөгөө талаар Шийдлийн Засгийн газар гарч ирээд Боомтын нэгдсэн захиргааны дарга гэдэг аятайхан ажлаас нь хусчихсанд туйлдаа ортол гомдсон тэрээр АН-аас хоёр дахь удаагаа гарч шинэ нам байгуулах, тэр ч байтугай 2016 онд Эрдэнэтээс сонгогдох бодолтой байгаагаа дуулгаж зарим нэгний элгийг татаачих дөхөв. Мань эрийг жаахан л гомдоовол АН-ын хаалгыг саваад гардаг нь гэм биш, зан нь билээ. Жаахан тvvх сөхвөл УИХ-ын 2000 оны сонгуулиар ардчилсан хvчин улсын хэмжээнд ганц суудал авахад Хөвсгөлчvvд бие даагчаар эрхэм Л.Гvндалайг сонгоотохсон удаатай. Хожим АН-ын дэд дарга, Эрvvл мэндийн сайд хvртэл хийж, хэсэг манаргасан. Мань эр ганцаараа байхдаа чуулганы нээлт болгоноор саарал дээлийнхээ өвөр, ханцуй бvрээс бичиг гарган ирж тухайн vеийн Ерөнхий сайд, өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаярын толгой дээр өргөөд зогсчихдог хоббитой байв даа.

2004 оны сонгуулиар Хөвсгөлөөс дахин гарч ирж ёстой нэг шуугиулах шиг л болсон тvvхтэй. АН-ынхаа хаалгыг анх удаа савж Ард тvмний нам гэгчийг байгуулан хөхөө өвлийн хvйтнээр vнэгэн лоовууз өмсчихөөд Д.Сvхбаатарын талбай дээр гарын vсэг цуглуулаад суучихсан гэж байгаа. Төд удалгvй Ард тvмний нам нь чимээ алдарсан. Харин энэ удаа “Хөвсгөлөөсөө нэр дэвшиж болох байсан ч намын дарга болж байгаа учраас хоттой арай ойрхон байхгvй бол болохгvй. Наашаа ирэх ажил байнга гарна. Тиймээс Хөвсгөл арай холдоод байгаа юм” гэж ирээд тvсхийтэл авч өгөв. Ямартай ч АН Л.Гvндалайг гомдоож дуусахгvй юм, нөгөөх нь ч нам байгуулж ханахгvй юм. Та минь ээ, цаана чинь Л.Гvндалай.

Эх сурвалж: