sonin.mn

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан комиссын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанд Монголын хэсгийн дарга, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Солонгосын хэсгийн дарга БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Тэ Ёль болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Уг хуралдаан нь Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт болон зам тээвэр, дэд бүцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Анхудугаар хуралдаанаар Монгол Улсын бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол Улс, Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн. Үүнтэй адилхан БНСУ, ОХУ, Беларусь, Казахстан зэрэг оронтой энэ төрлийн хэлэлцээ байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газар хоорондын Хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой шийдлүүд гарах байх” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ"