sonin.mn

НҮБ. /Prensa Latina/. Дэлхий дээр албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөг, барьцаалалт болон бусад хэлбэрээр боолчлол өнөө хэр нь оршсоор байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ.

“Харамсалтай нь, боолчлол өнөө хэр нь үгүй болоогүй байна. Дэлхийн олон улсад хүмүүс боолчлолд өртсөн хэвээр байна. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дарж чадахгүй бол боолчлол үгүй болохгүй” гэж Боолчлол ба Атлантын далайн дамнасан боолын худалдааны хохирогчдыг дурсан санах олон улсын өдрийг тохиолдуулан Бан Ги Мүн анхаарууллаа.

Дөрөв гаруй зууны хугацаанд Африкийн 15 сая орчим иргэнийг орон гэрээс нь хүчээр авч яван, Америк тив рүү тээвэрлэжээ. Түүний хэлснээр, хүний наймаачдын худалдан авсан хүмүүсийн тоо үүнээс ч олон байна.

Г.Доржханд

Эх сурвалж : "Монцамэ"