sonin.mn

2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн "Ройтерс",  хоёрдугаар сарын 6, 14-ний өдрийн Австрали Улсын  "The Australian" сонинд "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосон гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл “Цензургүй яриа” гэх телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ  түүний яриаг няцаасан юм.

Өөрөөр хэлбэл түүнийхээр Сэм Уолш Засгийн газрыг гүтгэсэн болж таарч буй .Тэгвэл "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол улсад ирээд буй бөгөөд  албан ёсоор Оюутолгой компанийг өнгөрсөн онд 1 сая тонн баяжмал экспортлосонтой холбоотойгоор ажилчидтайгаа уулзаж, баяр хүргэхээр ирж буй  гэх ч Засгийн газартай уулзалтууд хийж магадгүй аж. Юутай ч яриагүйгээ ярьсан болгосон Сэм Уолш Засгийн газрыг гүтгэсэн үү?  Ярьсанг яриагүй болгосон С.Баярцогт Сэм Уолшийг гүтгэсэн үү?гэдэг удахгүй ил болох биз ээ.


Э.Мягмардорж