sonin.mn
Төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дунд сонгодог урлагийн бүтээл туурвих уралдаан зарлалаа.Тус уралдааныг БСШУЯ-наас Засгийн газрын 2011 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан "Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөрийн 4, 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа юм.
 
Уралдааныг драмын, дуурь, бүжгийн, дуулалт, сонгодог хөгжмийн концерт гэсэн төрлөөр шалгаруулах юм. Төсөл нь төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагад 2015 онд туурвигдах бүтээл байна. Шалгарсан бүтээлд БСШУЯ-наас 200,0 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэжлэг үзүүлэх юм.   
Төслийг ирэх сарын 3-ныг хүртэл БСШУЯ-нд хүлээн авна.
 
Ж.Болор