sonin.mn

Нийслэлийн СХД-ийн 62 дугаар багш, ажилчид тус сургуулийн багш нарын ажил хаялтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэд ажил хаялт зарласан шалтгаан болон өөрсдийн талаар хэвлэл мэдээллээр цацагдаад буй ташаа мэдээлэлд залруулга хийлээ. Тэд тус сургуулийн захирлаар дахин томилогдсон Ш.Сарантуяа захиралтай цаашид хамтарч ажиллах боломжгүй болсноо илэрхийллээ. Тус сургуулийн багш нар захирлаар томилогдсон Ш.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардан, ажил хаялт зарлаад хэд хонож байгаа юм. Хэвлэлийн хуралд тус сургуулийн багш, ажилчид, хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл оролцов.

Ж.Болор

 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг