sonin.mn
ТОКИО. /NHK/. “Germanwings”-ийн хоёрдугаар нисгэгч онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн байж магадгүй гэх мэдээлэл гарсны дараагаар олон улсын агаарын тээврийн компаниуд аюулгүй ажиллагааны дүрэм журамдаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна.Норвегийн агаарын тээврийн “Air Shuttle” компани өчигдөр нислэгийн багийн хоёр гишүүн байнга нислэгийн бүхээгт байх ёстой гэж журмаа өөрчилсөн байна. Нэг болон хоёрдугаар нисгэгчийн аль нэг нь нислэгийн бүхээгээс гарсан тохиолдолд бүхээгийн ажилтан нислэгийн бүхээгт байх ёстой ажээ.
 
Их Британийн “easyJet” компани аюулгүй ажиллагааны журамдаа өнөөдөр мөн өөрчлөлт оруулна.Хоёр нисгэгч нислэгийн үед байнга бүхээгтээ байх эсэхийг шалгаж байхыг Их Британийн эрх баригчид агаарын тээврийн компаниудаас шаардсан байна. Канад, Исландын агаарын тээврийн компаниуд энэ дүрмээр үйл ажиллагаагаа явуулах ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж : "Монцамэ"