sonin.mn
КАИР. /BBC/. Арабын улсуудын холбооны /АУХ/ дээд хэмжээний уулзалт Египетийн рашаан сувиллыг Шарм-эш-Шейх хотод өнөөдөр эхэллээ.
АУХ-ны энэ удаагийн уулзалт Йемений байдал хурцадсан үед болж байгаа юм. Саудын Арави болон Персийн булангийн зарим орон Йемений томоохон газар нутгийг хяналтдаа авсан хусит босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ. Тус улсын нийслэл Сана хотын нисэх онгоцны буудал болон цэргийн зарим объектод Арабын орнуудын эвсэл пүрэв гарагаас агаарын цохилт өгч эхэлсэн билээ.
 
Дээд хэмжээний уулзалтад оролцогсод мөн Ливи, Сирийн мөргөлдөөн болон Палестины асуудал, түүнчлэн байлдааны ажиллагаа болж буй бүс нутгуудын дүрвэгсдийн асуудал, эдийн засгийн байдалд анхаарлаа хандуулна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг