sonin.mn

Таван жилийн ялыг 14 сая төгрөгийн торгууль болгодог азтай хvн бол ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа. Уг нь энэ эрхмийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн хуулийн шат, шатны байгууллага тогтоож, тvvнд анхан шатны шvvхээс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл мань хvн анхан шатны шvvхийн шийдвэрийг эсэргvvцэж, Эрvvгийн хэргийн давж заалдах шатны шvvхэд хандсанаар 5.6 жилийн ялаа 14-хөн сая төгрөгийн торгуулийн ял болгож, наранд амьсгалах эрхээ авсан юм.


Анхан шатны шvvхээс Б.Бямбаа, Д.Янжмаа нарыг албан тушаалаа ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрvvгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар ялласан. Гэтэл давж заалдах шатны шvvх анхан шатны шvvхийнхээ гаргасан шийдвэрийг хvчингvй болгож, Б.Бямбаа нарын хэргийг 264.2 зvйл анги болгон өөрчилж санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авч задруулсан хэмээн vзэж ялыг нь хөнгөрvvлсэн нь сонирхол татсаар байна. Давж заалдах шатны шvvхийн гаргасан энэхvv шийдвэрийг сонссон зарим хуульч төдийгvй прокурорууд хvртэл толгой сэгсэрч байсан юм.

Энэ талаар нөлөө бvхий нэгэн хуульчаас тодруулахад “Анхан шатны шvvхийн гаргасан шийдвэрийг өөрчилж байгаа нь сонин байна л даа. Би өөрөө энэ хэрэгт орж суугаагvй болохоор нарийн зvйлийг нь сайн мэдэхгvй байна. Хамгийн гол нь энэ хэрэг дээр ажилласан мөрдөгчид, прокуроруудын нөр их хөдөлмөр хэдхэн цагийн дотор vнс болон хийсч байгаа нь харамсалтай. Тэгээд ч тодорхой баримт дээр тулгуурлан Анхан шатны шvvх шvvгдэгчдэд ял ногдуулсан нь тодорхой шvv дээ. Нөгөө шvvхийн айхтар шинэчлэлийн гажуудал чинь л энд яваад байна. Яг vнэндээ авсан ялаа эдэлж, шударгаар сууж байгаа албан тушаалтан одоохондоо байхгvй нь бодит vнэн. Шvvхээс ял сонссон хэдэн албан тушаалтан өнөөдөр гараад ирсэн билээ. Нийгэм даяараа бухимдацгааж байна. Энэ асуудлаар маш олон хvн өөрсдийн цахим хуудастаа янз бvрийн л мэдээлэл оруулсан байна лээ.Уг нь анхан шатны шvvх нь гэм буруутай байна аа гээд тодорхой зvйл анги дээр vндэслэн яллаж байхад давж заалдах шатны шvvх нэгнийхээ гаргасан шийдвэрийг ийнхvv vгvйсгэсэн нь шvvхийн байгууллагын шинэчлэл гээч нь энэ юм болов уу гэсэн бодол төрж байна. Энэ бол завхарал” гэв. Яг vнэндээ цагаан захтнуудын хамгийн сvvлчийн найдвар нь Улсын дээд шvvх байдаг. Тухайлбал, Монгол Улсын дээд шvvх хяналтын шатны шvvх гэдэг статустай. Эрvvгийн байцаан шийтгэх тухай хуулийн 351 дvгээр зvйлийн хоёрт зааснаар “Хяналтын шатны шvvх нь анхан шатны болон давж заалдах шvvхээр тогтоогдоогvй байдал, vгvйсгэгдсэн нотлох баримтыг vндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгvй” гэж заасан байдаг. Тэгвэл Дээд шvvх хуулиа зөрчин, анхан шатны тогтоол, давж заалдах шатны магадлалыг өөрчилж байна гэж маш олон төрийн бус байгууллагууд гомдол гаргаж байсан. Тиймээс иргэд одоо бvх зvйл Улсын дээд шvvх дээр шийдэгддэг гэсэн ойлголттой болчихлоо. Уг нь Анхан шатны шvvхийн шийдвэр хамгийн vнэн бодитой гардаг. Давж заалдах болон Хяналтын шатны шvvх хуулийг зөв буруу хэрэглэсэн эсэхийг тогтоох vvрэгтэй байдаг юм билээ.

Тиймээс л шvvхийн энэ гажуу тогтолцооноос vvдэн хөрөнгө мөнгөтэй, танил талтай хvмvvс ял завших тохиолдол гараад байгаа нь дээрх Б.Бямбаагийн хэрэг гэж хэлж болохоор байна. Тухайлбал, их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаасан гэмт хэрэгтнvvд Анхан шатны шvvхээс нэлээд олон жилээр хорих ял авсан атал дараагийн шатны шvvх дээр хоёр, гурван жил бvр цаашилбал ялгvй гарч байгаа тохиолдол маш олон.

Энэ нь шvvхийн процесс буруу яваад байна уу гэдэг хардлагыг төрvvлэхэд хvргээд байна. Хэрвээ vнэхээр Б.Бямбаа санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авч задруулсан юм бол тvvнийг нь мөрдөн байцаалт болон анхан шатны шvvх яагаад тогтоогvй юм бол гэдэг нь өөрөө асуулт болон vлдэж байгаа юм.
Энэ бvхэн vнэхээр шvvхийн шинэчлэл мөн vv гэж ШЕЗ-ийн дарга Лvндэндоржоос асуувал зохилтой. Угтаа бол жирийн албан хаагчид vсээ цайтал улсад ажиллаад татварынхаа мөнгийг төлж байхад нь vvнийг нь эрх мэдэлтэй захын хурган дарга нар хэдэн тэрбумаар идчихээд 5.6 жилийн ял авч байхад нь улам ч тэднийг өөгшvvлэн дахин идэх боломж олгож байгаа нь харамсалтай.
Хатуухан хэлэхэд Монгол Улсын шvvхийн байгууллага мөнгөтэй хvний халаасанд багтаж, хэргийг хялбар аргаар шийдэж, ядарсан нэгнийг аавынд илгээдэг болсон гэх энэ vг зvгээр ч нэг ам дамжсан яриа биш бололтой.


Эх сурвалж: