sonin.mn
 
 
 
МОСКВА. /RIA Novosti/. "Нээлттэй тэнгэрийн орон зай" хэмээх олон улсын гэрээний хэрэгжүүлэх хүрээнд АНУ болон Украины төлөөлөгчид Орос, Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ. Энэ тухай ОХУ-ын Цөмийн аюулыг багасгах асуудал хариуцсан үндэсний төвийн дарга Сергей Рыжков мэдээлжээ.
Ажиглалтын нислэгийг Америкийн ажиглалтын “ОС-135В” онгоцоор Орос, Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 4-ны хооронд үйлдэнэ.
 
Дээрх гэрээг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн 27 орон 1992 онд Финландын Хельсинки хотод байгуулжээ. Уг гэрээний гол зорилго нь харилцан ойлголцол, илтгэлцлийг бэхжүүлэх явдал юм. Одоогоор уг дэлхийн 34 улс нэгдээд байна. ОХУ уг гэрээг 2001 оны тавдугаар сарын 26-нд баталжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг