sonin.mn
 
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн  цэгэн хээнд сууриласан технологитой танилцлаа.
 
Лаборатори 45 дугаар сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан 7 ухаалаг танхим байгуулсан юм. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан 9 дүгээр ангид геометрийн хичээл заах үйл явцад төслийн мэргэжилтнүүд цэгэн хээнд сууриласан технологийн давуу талуудыг Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ нь уламжлалт сурах бичиг болон цахим төхөөрөмжүүдийг хослуулах боломжтой шийдэл бөгөөд ашиглахад хялбар, үр ашигтай технологи юм.  Ухаалаг самбараа энгийн дэлгэц, самбар хэлбэрээр ашиглаж болохоос гадна цэгэн хээтэй сурах бичгийг энийн сурах бичиг байдлаар ашиглаж болох давуу талтай. Цахим үзэг ашиглан сурагчдын бичиж байгаа зүйлийг  самбарт шууд харж болохоос гадна багшийн комьпютерт бүх хүүхдийн даалгаврууд нэгтгэгдэж, алдааг засах боломжтой.
 
Өнөөдөр  улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн  15 400 гаруй анги танхим байна. Эдгээрээс эхний ээлжинд 3000-ыг нь 
 
цэгэн хээнд сууриласан технологитой ухаалаг танхим болгох шаардлага байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.