sonin.mn
 
 
 
ТОРОНТО. /ANADOLU/. Канадын Халифаксын олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн амралтын өдрийн өглөөгүүр ослын буулт хийсэн “Air Canada” компанийн нисэх онгоц замаас гарч гулссаны улмаас нэлээд хэдэн хүн эмнэлэгт хүргэгджээ.
“23 зорчигч, нисэх багийн гишүүн эмнэлэгт хүргэгдсэн. Тэд бүгд хөнгөн гэмтэл авсан. Тэдний биеийн байдлыг ажиглаж байна” гэж “Air Canada” мэдэгдэв.
 
“AC624” дугаартай нислэг үйлдэж явсан “A320” нисэх онгоцонд 133 зорчигч, нисэх багийн таван гишүүн сууж явсан байна.
 
Аз болоход, нэг ч хүн амь насанд хүрэхээр аюултай бэртэл гэмтэл аваагүй ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг