sonin.mn
 
 
ВАШИНГТОН. /АР/. Тухайн кинонд дүр бүтээгээд хамгийн их мөнгө авсан Холливудын жүжигчдийн жагсаалтыг Леонардо Ди Каприо тэргүүлжээ. Тэрбээр “Уолл-Стритийн чононууд” кинонд тоглосныхоо төлөө 25 сая долларын урамшуулал /гонорар/ авсан тухай “The Hollywood Reporter” сонинд бичжээ.
Бага Роберт Дауни, Сандра Баллок, Анжелина Жоли, Дензел Вашингтон, Мэтт Дэймэн нар кинонд дүр бүтээснийхээ төлөө тус бүр 20 сая долларын хөлс авсан байна.
 
Эдгээр жүжигчний дараа “Геркулес” кинонд тоглож, 15 сая доллар авсан жүжигчин Дуэйн Жонсон бичигджээ.
 
Дээрх жагсаалтад мөн кинонд дүр бүтээж, 10-15 сая долларын орлого олсон Марк Уолберг, Женнифер Лоуренс нар багтсан байна.
 
Жагсаалтын сүүлд 8.4 сая долларын орлого олсон жүжигчин Сет Роган бичигджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг