sonin.mn

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл таны сонорт хvргэх нэгэн мэдээлэл байна. Тодруулбал, таны хэлдэг “Иргэдийнхээ л vгийг сонсоно”, “Иргэд мэднэ” гэх таны уриа лоозон болсон энэхvv vгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр гэгч этгээд буруугаар ашиглаж маш олон иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчжээ. Тvvний тарьсан балгаас болж өнгөрсөн оны арваннэгдvгээр сард Хан-Уул дvvргийн “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны оршин суугчид шуугиан тарьж байсан.
Учир нь тэрбээр дээрх хуучин байрнуудын оронд шинээр сvндэрлэн босох орон сууцны тендерийг хууль бусаар явуулсан гэх хэл аманд орж байсныг уншигчид санаж буй байх. Өөрөөр хэлбэл, Vнэлгээний хороо хуралдаагvй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /НЕТГ/ сонгон шалгаруулалт явуулж хэд хэдэн төрийн албан хаагчийг тэр хавийн оршин суугчид АТГ-т шалгуулахаар болж байсан юм.

Тэгвэл урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан оршин суугчид энэхvv байрны асуудлаар дахин хэл ам хийж эхэллээ. Оршин суугчдын хэлж буйгаар “Өнгөрсөн оны тавдугаар сард “Фvжи холдинг” компани тендерт ялсан байсан. Vнэхээр тендер сонгон шалгаруулалтаа явуулаад ялагчаа тодруулсан юм бол дахин тендер зарлах хэрэг байсан юм уу. Тэгээд ч тус компани барилга барьж байсан ямар ч туршилга байхгvй. Энэ компанийг судлаад vзэхэд мөнгө хvvлдэг газар юм билээ. Тэд японоос таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт ирнэ гэж ярьдаг. Тvvнчлэн тэд барилга бариулахдаа хятадын “V ЯН” гэдэг барилгын компаниар барилгаа бариулна гэж ярьсан. Эдийн засаг хямралтай энэ vед гадаадын хөрөнгө оруулалт зогсвол яах вэ. Энэ мэт зvйлээс болж иргэд хохирох ёсгvй шvv дээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ тал дээр хатуу анхаарахыг хvсч байна. Яг vнэндээ “Нэхмэлийн шар” байранд төлбөрийн чадваргvй хvмvvс амьдардаг гэдгийг монголын ард тvмэн бvгд мэднэ. Тухайлбал, тэтгэвэрт гарсан, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин өрөөсөн, ядуу, зvдvv хvмvvс голцуу амьдардаг газар шvv дээ. Тиймээс л нэр бvхий албан тушаалтнууд бидний vгийг хvн ч гэж тоохгvй байгаад vнэхээр харамсаж байна. Бид өнгөрсөн хугацаанд Хотын дарга Э.Бат-Vvл, НЕТГ-ын дарга Н.Нацагдорж, Тендерийн хороо гээд бvхий л газруудад өргөх бичиг явууллаа. Одоо хvртэл нэгнээс нь ч хариу байхгvй. Тиймээс хэвлэлд дахин хандахаас өөр аргагvй болоод байна” гэв.

Тvvнчлэн оршин суугчдын хэлж буйгаар М.Нямбаяр Хотын даргыг буруу мэдээлэлээр хангаж ажил хийх гэж буй хувийн хэвшлийн компанид ихээхэн дарамт шахалт учруулж “ Хийвэл хий, больвол боль” гэсэн хачирхалтай саналыг тавьсан гэнэ. Уг нь хуучин барилгуудын насжилт дууссан хэмээн улсаас компанит ажил зохион байгуулж дахин төлөвлөлт хийн орон сууцжуулах аяныг өнгөрсөн хугацаанд төр засгаас зохион байгуулж байгаа.
Гэтэл М.Нямбаяр хувийн ашиг сонирхолоо урьтал болгон нэр бvхий компаниудад боломж олгон маш олон хvнийг хохироож байгаа нь тvvний хувийн ашиг сонирхол яваад байгааг ч vгvйсгэхгvй юм. Тухайлбал, дээрх хуучин байруудын тендерт ялсан хэмээн хэл ам таталж байсан “Фужи холдинг” компани “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендер авсан гэнэ. Уг нь тендерийн хуулийн дагуу тэд 45 хоногийн хугацаанд оршин суугчидтай гэрээ байгуулах ёстой аж. Гэтэл тэд ийнхvv хуулиа зөрчиж өнөөг хvрсэн байхад М.Нямбаяр дарга тэдэнтэй ямар ч хариуцлага ярилгvй оршин суугчдад тус компанийг магтан дуулж байгаа аж.

Уг нь өнгөрсөн оны арваннэгдvгээр сарын 11-нд Хотын дарга Э.Бат-Vvл дээрх байруудын оршин суугчидтай уулзалт хийхдээ их л тодорхой зvйлvvдийг ярьж байсан. Тодруулбал, тэрбээр ““Нэхмэлийн шар” байруудыг зургаан багцад хуваан тендер зарласан бөгөөд таван багц дээр нь найман компани саналаа ирvvлсэн байгаа юм. Vнэлгээний хороо эдгээр компанийн материалтай танилцаад төсөл хэрэгжvvлэх боломжтой компанийг зарлана. Харин шалгарсан компани нь иргэдтэй 45 хоногийн дотор гэрээ хийх ёстой” хэмээж байсан юм.

Тэгвэл Хотын даргын хэлсэн энэхvv vг зөвхөн тухайн өдрөө л хvчинтэй байж иргэдийн тархийг хэдэн минутад угаав уу гэх хардлага төрж байна. Тvvнчлэн барилгын норм дvрэм, стандартийг ягштал аж ахуйн нэгжvvдэд мөрдvvлэх ёстой тус газар харин ч өөрсдөө энэхvv дvрэм, журмаа огоорон өөр хоорондоо ханцуй дотроо наймаалцсан бас нэгэн ноцтой асуудал гарсан байна. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гэх “Э Ф Эс” компани нь барилга хоорондын зай талбайг зөрчсөн барилгын зургаа боловсруулан НЕТГ-т хvргvvлсэн боловч тэд энэ бvхнийг vл огоорон бас л чимээгvйхэн өнгөрч байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, хоёр барилга барих ёстой газарт дээрх компани дөрвөн барилга барихаар болсон нь барилгын стандарт норм дvрмийг зөрчиж байна гэж хэлж буй юм.

Мөн тvvнчлэн тэдний хууль бусаар хуваасан газарт байрлах 18,13,17 дугаар байрны оршин суугчид ямар байранд орох эсэх нь ч өнөөг хvртэл тодорхой бус болоод байгаа аж. Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл “Фvжи холдинг” компани оршин суугчидтай барилга эхлvvлэх гэрээ хийгээгvй байхад НЕТГ-ын дарга Н.Нацагдорж , тус газрын хэлтсийн дарга М.Нямбаяр, архитектор С.Даланжаргал нар ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын vсэг зурж баталгаажуулсан байгаа юм. Дээр хэлсэнчлэн тус компани өнөөг хvртэл оршин суугчидтай ямар ч гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагvй байхад ийнхvv тэд мутараа хайрласан гэсэн vг. Уг нь оршин суугчдын 80-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд тэд ажлаа эхлэх ёстой аж. Гэтэл нэр бvхий албаны хvмvvс ямар бичиг баримт дээр vндэслэн ийнхvv гарын vсгээ зурсан юм бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Ямартай ч төр засгаас бодлогын хэмжээнд явуулж буй иймэрхvv компанит ажилд эрх мэдэл бvхий албан тушаалтнууд хэний ч мэдэхгvй компанийг лоббийдож байгаа нь ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил төдийгvй их мөнгөний vнэр яваад буйг гэрчилж ч болох юм. Эцэст нь хэлэхэд Э.Бат-Vvл дарга аа, НЕТГ-аас зохион байгуулж буй ажил нь ядарсан иргэдийг дорд vзэж “иргэдийн санал огт хамаагvй” харин улс төрийн лобби тоглоомыг илvvд vзэж буй бололтой.

Тиймээс таныг энэхvv тендерийн сонгон шал­гаруулалтыг ямар зарчмаар явуулж, vндэсний гэх тодотголтой аль компани нь “Нэхмэлийн шар” байрны орон сууцыг барих вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг олон мянган оршин суугчид ийнхvv биднээр дайн хvргvvллээ.


Эх сурвалж: