sonin.mn

“Олон нийтийн радио, телевизийн тухай хууль” - ийн 1 дvгээр бvлгийн 6 дугаар зvйл, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” – д тус тус заасны дагуу МVОНРТ-ийн 2014 онд хэрэгжvvлсэн vйл ажиллагааны vр дvнг тусгасан хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна.
Тайлан нь МVОНРТ-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний чиглэл, хэрэгжилтийг vнэлэх vндэс болж, цаашдын vйл ажиллагааг нарийн тодорхой төлөвлөх, хэрэгжvvлэх, гvйцэтгэлийг дvгнэх, vйл ажиллагааны vр дvнг дээшлvvлэхэд чухал нөлөө vзvvлэх болно.

Vндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайлан


МVОНРТ-ийн удирдах дээд байгууллага Vндэсний зөвлөл нь 2014 оны төлөвлөгөөний дагуу vйл ажиллагаагаа явуулснаас гадна Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос МVОНРТ-д ирvvлсэн хуулийн биелэлтийн хэрэгжилтийн талаарх зөвлөмжийг хэрэгжvvлж ажлын тайлангаа өргөн мэдvvлсэн.
Vндэсний зөвлөлийн дарга, гишvvд радио, телевиз, ММ агентлагийн ажилтан нартай удаа дараа уулзан ярилцаж, санал, шvvмжлэлийг нь сонсон ажилдаа тусгаж, радио болон телевизийн удирдлагад зөвлөн ажиллаж ирлээ.
МVОНРТ-ийн www.mnb.mn вэб сайтад Vндэсний зөвлөлийн булан нээж, Vндэсний зөвлөлийн хурал, гарсан тогтоол шийдвэр болон бусад ажлыг тогтмол мэдээлж байна.

Vндэсний зөвлөл нь 2014 онд 9 удаа хуралдахаар төлөвлөснөөс 5 удаа хуралдаж 24 тогтоол гаргасан байна. Эдгээр тогтоолын биелэлтийг гаргахад дийлэнхи нь бvрэн биелсэн бусад нь одоо мөрдөн хэрэгжvvлж байгаа дvн гарсан.
Vндэсний зөвлөл тогтоол гаргаж Ази, Номхон Далайн Өргөн Нэвтрvvлгийн Холбооны удирдах зөвлөлийн 2 удаагийн хурал, мөн холбооны ерөнхий чуулганд Vндэсний зөвлөлийн гишvvн Ч.Дамбажав, С.Мягмар, С.Цэрэндорж нарыг томилон оролцуулсан.

2014 онд Засгийн газрын -100 дугаар тогтоолоор МVОНРТ-ийг Улсын онц чухал объектын жагсаалтаас хассантай холбогдуулан шуурхай хуралдаж гэрээт харуул хамгаалалтыг сонгон шалгаруулалт зарлан гэрээгээр ажиллуулах эрхийг Ерөнхий захиралд олгож байв. Мөн олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн;
•24.1.2 заалтын дагуу МVОНРТ-ийн 2014-2018 оны стратегийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
•24.1.9 заалтын дагуу МVОНРТ-ийн 2013 оны vйл ажиллагааны болон санхvvгийн тайланг хэлэлцэж баталлаа.
•19.2 заалтын дагуу 2013 оны Санхvvгийн тайланд хөндлөнгийн аудит хийх компаниар “Эс Жи Эм Ди аудит” ХХК-ийг сонгон аудит хийлгvvлж, vр дvнг нь хянан хэлэлцэж, шийдвэрлэв.
•18.2 заалтын дагуу Телевизийн нэвтрvvлгийн vйлчилгээний хөлс буюу хураамжийг нэмэх асуудлыг боловсруулан Vндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцээд Засгийн газарт 2 дахь удаагаа өргөн барьсан боловч шийдвэр гараагvй байна.
•МVОНРТ-ийн ажилтнуудад 2014 оны ажлын vр дvнгийн урамшуулалыг олгох шийдвэрийг гаргалаа.

Эрхэм зорилго: Олон нийтийн итгэл хvлээж, эрх ашгийг дээдэлсэн өргөн нэвтрvvлгийн тэргvvлэгч байгууллага байх.

МVОНРТ нь 2014 онд Монголын Vндэсний Олон Нийтийн Телевиз, MN2 суваг, Монголын Vндэсний Олон Нийтийн Радио, Монголын Мэдээ агентлаг гэсэн vндсэн vйл ажиллагааны нэгж, дэмжих удирдлагын Стратеги санхvvгийн газар, Тамгын газар, Ерөнхий захирлын дэргэдэх албад болох Олон нийтийн мэдээлэл судалгааны төв, Дотоод аудитын алба, Мэдээлэл технологийн алба, MNB.MN сайт гэсэн бvтэц, 742 хvний орон тоогоор ажиллав. Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хууль болон бусад холбогдох хууль, дvрэм, журмуудын хvрээнд байгууллагынхаа эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилтууд, стратеги төлөвлөгөөг vндэслэн vйл ажиллагаагаа явууллаа.
МVОНРТ-ийн хувьд 2014 он “ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖVVЛЭХ ЖИЛ” байв. Учир нь 2009-2013 оны стратегийн төлөвлөгөөг vнэлэн дvгнэж, өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийсний vндсэн дээр 2014-2018 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан чухал ач холбогдол бvхий жил боллоо. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжvvлсэн стратегийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага 77,2 хувийн биелэлттэй гэж vнэлсэн бөгөөд тэдний зvгээс харьцангуй дээгvvр vзvvлэлт хэмээн дvгнэв.

МVОНРТ-ийн 2014 оны бараа ажил vйлчилгээ худалдан авах төсөл арга хэмжээг хэрэгжvvлэх эрхийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шилжvvлснээр Ерөнхий захирлын 2014 оны 8 сарын 06-ны өдрийн 223 тоот тушаалаар хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжvvлэх 8 ажлын хэсэг /vнэлгээний хороо/-ийг байгуулав. Тус ажлын хэсгvvд өөр өөрсдийн чиглэлийн дагуу ажиллаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, vйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулсан. Тендерийн урилгыг 2014 оны 8 сарын 08-ны өдрийн Vндэсний шуудан сонины 149 тоот дугаарт, Сангийн яамны www.e-procurement.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хvргэв. Төсвийн тухай хуулиар батлагдсан их засвар, техникийн шинэчлэлийн төсөл арга хэмжээг нийт 3,616,25 сая /батлагдсан- 3,635,6 сая/ төгрөгт багтаан бvрэн хэрэгжvvлсэн болно. Vvнд:
a.Бага оврын явуулын станц-1,499,3 сая
•Гэрээ-MNB-2014/02; 2014 оны 9-р сарын 17
•Гvйцэтгэгч-Глобал телеком ХХК
b.Дvрс, дуу, гэр­лийн зөөврийн тоног төхөөрөмж-449,79 сая
•Гэрээ-MNB-2014/03; 2014 оны 9-р сарын 17
•Гvйцэтгэгч-Глобал телеком ХХК
c.MNB, MN2 сувгуудыг онлайн дамжуулах on demand vйлчилгээг нэвтрvvлэх-194.8 сая
•Гэрээ-MNB-2014/04; 2014 оны 9-р сарын 18
•Гvйцэтгэгч-Миско ХХК
d.Зөөврийн сурвалжлагын парк шинэчлэл-497,2 сая
•Гэрээ-MNB-2014/05; 2014 оны 9-р сарын 17
•Гvйцэтгэгч-Глобал телеком ХХК
e.Цахилгааны хэсгийн шинэчлэл-537,06 сая
•Гэрээ-MNB-2014/06; 2014 оны 9-р сарын 19
•Гvйцэтгэгч- Хангай Энержи ХХК
f.Дулааны хэсгийн шинэчлэл-274,37 сая
•Гэрээ-MNB-2014/07; 2014 оны 9-р сарын 19
•Гvйцэтгэгч- Дархан vйлс ХХК
g.Гал, дохиоллын шинэчлэл-84,14 сая
•Гэрээ-MNB-2014/08; 2014 оны 9-р сарын 23
•Гvйцэтгэгч- Топологи ХХК
h.Холбооны шинэч­лэл-79,61 сая
•Гэрээ-MNB-2014/09; 2014 оны 9-р сарын 26
•Гvйцэтгэгч-Глобал телеком ХХК
Эдгээр төсөл арга хэмжээ нь шинэ техник, технологи нэвтрvvлэхтэй холбоотойгоор инженерийн байгууламжийн дэд бvтцийг сайжруулж хэвийн найдвартай ажиллагааны бэлэн байдлыг өндөржvvлэх, зөөврийн болон явуулын бичлэг, сурвалжлага, шууд нэвтрvvлэг хийх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ технологи нэвтрvvлэхэд чиглэгдсэн болно. Технологийн зориулалттай тоног төхөөрөмжvvд нь HDTV 1920x1080/50i, SMPTE 292M болон ITU-R BT.709 (HD-SDI: 1.485Gb/s) стандартыг хангасан юм.
МVОНРТ-ийн хуучин төв 1966 онд, шинэ төв 1988 онд тус тус ашиглалтанд орсноос хойш инженерийн байгууламжийг шинэчлэн сайжруулахад нэгдсэн хөрөнгө оруулалт хийгдэлгvй явж ирсэн бөгөөд өнгөрөгч 2014 онд хөрөнгө оруулалтын хvрээнд зарим асуудлыг шийдвэрлэсэн нь онцлох том ажил болов.

Vзэгч, сонсогчидтой нvvр тулан уулзаж, нийтлэл нэвтрvvлгийн бодлогоо танилцуулах ажлыг өнгөрсөн жилvvдэд эрчимтэй хийж ирсэн бөгөөд 2014 он энэ чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласан жил байлаа. “МVОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөгийг орон нутагт хийсний зэрэгцээ анх удаа “МVОНРТ-Америк оронд”, “МVОНРТ-Япон оронд” vзэгч сонсогчийн уулзалт, нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. MNB.MN сайтыг бий болгож, телевиз радиогийн хөтөлбөрийг цахим ертөнцөөр дамжуулах болсноор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй олон арван мянган монгол хvн МVОНРТ-ийн нийтлэл нэвтрvvлгийг цаг алдалгvй, өргөн хvрээнд vзэж, сонсох боломжтой болсон билээ. АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд, тvvнчлэн МVОНР-ийн Япон хэлний нэвтрvvлгийн байнгын сонсогч япон иргэд “Vзэгч, сонсогчийн уулзалт”-д идэвхтэй оролцлоо. Эдгээр алхам нь МVОНРТ-ийн гадаад харилцаа, хилийн чанад дахь сонсогч vзэгчийн тоог цаашид нэмэгдvvлэх, хөтөлбөрийн бодлогоо сайжруулахад чухал алхам боллоо.

ХӨТӨЛБӨРИЙН БОДЛОГО

Телевизийн нэвтрvvлгийн хvрээнд:


МVОНТ нь нийт 379747 минутын өргөн нэвтрvvлгийн хөтөлбөрийг бэлтгэн vзэгчдэд хvргэсэн байна. Vvнээс vндсэн цаг 195441 минут буюу 51,47% , давталтын цаг 184306 минут буюу 48,53%-ийг эзэлж байна.
2014 оны нэгдvгээр улиралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санал болгосон нийгэм, улс төрийн сэдэвтэй шууд болон бичлэгийн нэвтрvvлэг 995 минутын нэвтрvvлэг дамжуулжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын сэтгvvлчидтэй хийсэн уулзалтыг 60 минут, 40 минутаар хоёр удаа дамжуулсан байна.
“Олон нийтийн хэлэлцvvлэг” шууд нэвтрvvлгийг нийт 37 удаа, “Сочи-2014” Өвлийн олимпын 22 дугаар их наадмын 30 минутын тойм нэвтрvvлэг 15 удаа бэлтгэв.

Сар шинийн баярт зориулан Монголын vндэсний зан заншил соёл, өв уламжлалыг агуулсан нийтлэл, тайлбарт нэвтрvvлэг, Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан баримтат кино, цэнгээнт, зохиомжит нэвтрvvлгvvд бэлтгэн vзэгч олонд толилуулсан байна.

Vндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх хvрээлэн, Хvй долоон худаг, Сурын талбай, Студи 600, Чингисийн талбай, СТӨ-нөөс амжилттай хийж гvйцэтгэлээ. Шууд дамжуулалтад нийт 100 гаруй уран бvтээлч, инженер техникийн ажилтнууд томилогдон ажиллажээ.

БНХАУ, ОХУ-ын төрийн тэргvvний айлчлалтай холбоотой ёслол хvндэтгэлийн арга хэмжээг шууд дамжуулж, дэлгэрэнгvй сурвалжлав.
MN2 сувгаар угсаатны соёл, ёс заншил, танин мэдэхvйн чиглэлээр “Алтан язгуур”, “Ардын зан заншил”, “Ариусахуйн гvмvда”, “Хоймрын авдар”, тvvнчлэн Казах хэлээр явуулдаг “ТВ толхын” буюу “ТВ долгион”, мөн Тува хэлээр бэлтгэдэг “Алдай хонаш” буюу “Алтайн буурь”, буриад аялгаар бэлтгэдэг “Тоонто нютаг” буюу “Тоонот нутаг” теле сэтгvvлийг орон нутаг болон хилийн чанадаас бэлтгэж ирэв.

MNB КИНО, ЖVЖГИЙН БVТЭЭЛ

-Онцгой байдлын ерөнхий газартай хамтран "Нарны жим" киног бvтээж олон нийтийн хvртээл болгов.
-ХАХНХЯ-тай хамтран бvтээж буй “Хоймор өнжих нар” олон ангит кино зураг авалтын шатандаа явж байна.

-“Хөндий өвсний дуун”, “Арвай буудай хоёр” хvvхдийн уран сайхны кино бvтээв.
-Японы “NHK” телевизтэй хамтран “Рок дуучин, тариачин Юv Ваки Монголд“ баримтат киног 60 минутын хугацаатай хоёр анги бэлтгэв.
-“Хандармаа” дуулалт жvжиг, “Ааваа би ирлээ”, “Хvйтэн бороо” теле жvжиг бvтээж vзэгчдийн хvртээл болгов.

MNB ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

-Хvvхэд залуучуудын сэтгэн бодох, орчин vеийн дэвшилтэт техник технологийг амьдралд хэрэгжvvлэх чадварыг сайжруулах зорилго бvхий шинжлэх ухаан танин мэдэхvйн уралдаант “Залуу зохион бvтээгч” төслийг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж vзэгчдэд хvргэлээ.
-БШУЯ-тай хамтарч “Ном”, “Авьяас” хөтөлбөрvvдийг амжилттай хэрэгжvvлж баримтат цуврал нэвтрvvлэг бэлтгэн явуулав.
-Vндэсний роботын тэмцээнийг 14 дахь жилдээ амжилттай зохион байгуулж нэвтрvvлгийг бэлтгэн vзэгчдэд хvргэлээ.
-120/80 эрvvл мэндийн төсөл хөтөлбөрийг бэлтгэж vзэгчдийн хvртээл болголоо.
Mэдээ мэдээллийн хөтөлбөрийн хvрээнд: Улс оронд болон дэлхий нийтэд болж байгаа гол vйл явдлын мэдээ, мэдээллийг vзэгч олондоо шуурхай, vнэн бодитой хvргэхээр өдөр тутмын vйл ажиллагаагаа чиглvvлж ажиллаж байна. Сvлжээнд тусгагдсан мэдээллийн цаг, “Цагийн хvрд”, “7 хоногийн тойм” хөтөлбөрvvд нь нийтдээ 38200 минутын мэдээ мэдээллийг бэлтгэжээ. Мөн англи хэлээр гардаг “MM Today” мэдээллийн хөтөлбөр, “Сvлд”, “Нээлттэй засаг”, “Парламентийн хэлэлцvvлэг”, “Ярилцья” зэрэг 10920 минутын нэвтрvvлгvvдийг олон нийтэд хvргэв.
Мэдээ, мэдээллийн хараат бус, бие даасан, vнэн бодитой, тvргэн шуурхай байх vндсэн зарчмыг өдөр тутмын vйл ажиллагаандаа баримтлан ажиллав. Мэдээллийн vндсэн хөтөлбөр болох "Цагийн хvрд"-ийн бvтцэд өөрчлөлт оруулж “Соёлын өв тээгчид”, “Vйлдвэрлэл, хэрэглээ, өсөлт”, “Миний Улаанбаатар” “Татвар төлөгчдийг дэмжье” зэрэг булан шинээр бий болгов. Хөдөө орон нутаг, гадаад улс орнуудад томилолтоор ажиллаж цаг vеийн мэдээ сурвалжлага тvлхvv бэлтгэв. Сурвалжлагч, редакторууд 21 аймагт томилолтоор очиж ажиллажээ. Vvнээс хамгийн их нь Төв аймагт 19, Сэлэнгэд 16 удаа, Дархан-Уулд 15 удаа, Орхонд 10 удаа томилолтоор ажилласан байна.


Монгол улсын төр засгийн тэргvvний гадаад айлчлал, тvvнчлэн бvс нутаг, олон улсын байгууллагын хурал, уулзалт сурвалжлах мэдээлэх зорилгоор АНУ, Итали, Австри, ОХУ, Япон зэрэг 14 улсад ажилласан байна.
Өглөөний 11.00 цагийн мэдээг шинэчиллээ. Шуурхай мэдээний стандартад нийцvvлж 10 минутын хугацаанд “Өнөөдөр болох vйл явдал”, “Тоон тойм”, “Өнөөдөр Цагийн хvрдээр”, “Өчигдөр ММ-ийн хөндсөн гол сэдэв”, “Олон улсын гол vйл явдал” гэсэн 5 булантай нийт 10-15 vйл явдлын мэдээг багтаан vзvvлдэг болсон.
Радиогийн нэвтрvvлгийн хvрээнд: Монголын Vндэсний Олон Нийтийн Радиогийн 1-р суваг 6207 цаг, 2-р суваг 5110 цаг, 3-р суваг РЗ радио 5840 цаг, 4-р суваг “Монголын дуу хоолой” радио 1825 цагийн нэвтрvvлэг тус тус бэлтгэн дамжуулав. МVОНР-ийн 80 жил, Монголын дуу хоолой” радиогийн 50 жил, “Ургацын далай” нэвтрvvлгийн 50 жил зэрэг тэмдэглэлт vйл явдлууд болж өнгөрөв. Ойн хvрээнд “Хөх тэнгэрийн радио-80” тvvхчилсэн ном, “Хөх тэнгэрийн радио-80” баримтат кино, “Амьдрал” 60 ангит радио жvжиг, “Ургацын далай-50”, “Дэлхийд дуурссан Монголын дуу хоолой” зэрэг ном бvтээв.

МVОНР-д ажиллаж байсан яруу найрагчдын нийтийн дууны дээжсээс тvvвэрлэн “Хөх тэнгэрийн аялгуу” цэнгvvн, эзэн Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав.
цуврал/, “Сvмбэ” /6 цуврал/, “Хятан” /6 цуврал/ нэвтрvvлэг бэлтгэв. Цаг тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах “Баримт”, “Эдийн засаг”, Онцлох сэдэв”, “Найм арваннэг”, “Тусгал” хөтөлбөрийг www.mnb.mn сайтад тогтмол байршуулж байна. Vзэгч сонсогчийн уулзалт өдөрлөгөөс бэлтгэсэн “Сэтгэлд ойрхон холын Америк”, “Монголын радио-Токиод”, “Монголын радио-Осакад” аян замын сурвалжлага тэмдэглэлийг онцолж болно. Мөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар “Бразил-2014” нэвтрvvлэг 300 минут бэлтгэв. БНХАУ-ын дарга Си Зимпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын төрийн айлчлалыг дэлгэрэнгvй сурвалжилж, айлчлалын бэлтгэл болон vр дvнгийн талаар цуврал нэвтрvvлэг бэлтгэж сонсогчиддоо хvргэлээ. РЗ радиогийн хувьд сонсогчдыг идэвхжvvлэх, хандалтыг нэмэгдvvлэхэд чиглэсэн хөтөлбөрийн бодлого хэрэгжvvлэв. Vvний vр дvнд нэвтрvvлэг хөтөлбөрт 200 зочин урилгаар оролцож, энэ хугацаанд 56000 мессеж, 12800 сонсогч утсаар холбогдож, 2200 хандалтаар онлайн орчинд РЗ радиотой холбогдсон байна.

“Монголын дуу хоолой” радио нь ОНРТ-ийн тухай хуулийн 3.3-т заасан “....гадаадын сонсогч vзэгчдэд зориулсан өргөн нэвтрvvлгийн vйлчилгээ эрхэлж, Монгол улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрvvлэг бэлтгэж тvгээх” зорилгынхоо дагуу таван хэлээр нэвтрvvлэг бэлтгэж Ази, Европын чиглэлд богино долгионоор дамжуулж байна. Мөн www.vom.mn вэб сайтад өдөр тутам мэдээ болон нэвтрvvлэг байршуулж байна. Нийтлэл нэвтрvvлгийн бодлого, төлөвлөгөөг Монгол улсын гадаад бодлогын vзэл баримтлалын хvрээнд нийцvvлэн хэрэгжvvлж ирлээ.
Цахим сайтын хvрээнд: MNB.MN сайтаар дамжуулан МVОНРТ-ийг олон нийтэд сурталчлах, хандалтаа өсгөх, нийтлэлийн бодлогыг сайжруулах чиглэлээр ажиллав.
Сайтын өдөр тутмын vйл ажиллагаа жигдэрч, контентын тоо 14% өсч, сайтад хандах гадаад орны тоо 156, дэлхийн хотын тоо 5529 болов. Өмнөх оноос 2000 орчим хотын хандалт шинээр бий болов. Монголд ажиллаж буй 4500 сайтаас хандалтын хувьд 19 дvгээр байрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 65 байр урагшилжээ.

ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ

2014 онд нийт 3,6 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар МVОНТ, ММ агентлагийн зөөврийн сурвалжлагын камерын парк шинэчлэлт, бага оврын явуулын станц худалдан авснаас гадна дулаан, цахилгаан, гал, холбоо зэрэг инженерийн байгууламжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах их засварын ажлуудыг хийж, on demand шинэ vйлчилгээг нэвтрvvллээ. Vvний зэрэгцээ зайлшгvй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тоо хэмжээг нэмэгдvvлэх, хэвийн найдвартай ажиллагааг хангах засвар vйлчилгээ, ажиллах орчин нөхцлийг сайжруулах зэрэг ажлуудыг хийв.

Монголын vндэсний олон нийтийн телевиз:

-Нэвтрvvлэг бэлтгэх vйл явцыг бvртгэлжvvлэх цахим системийг нэвтрvvлэх ажил 90 хувьтай явж байна.
-Steenbeck киноны төхөөрөмж /кино хальснаас сэргээгч, тоон архивт шилжvvлэх зориулалттай/ худалдан авч ашиглалтанд оруулав.
-Шууд нэвтрvvлэгт ашиглах санал асуулгын программыг гадны компанитай хамтран туршилт хийж эфирт ашиглав.
-ММ Агентлаг “Хангарьд” студиэс телевизийн төв байр руу шууд нэвтрvvлгийг шилэн кабелиар дамжуулдаг болов.
Монголын vндэсний олон нийтийн радио:
-Алтан сан хөмрөг, эргэлтийн фондноос орж байгаа дуу хөгжмийн 2578 нэвтрvvлгийг файл хэлбэрт хувиргаж, баяжилт хийсэн байна.
-Радиогийн сонсогдолтыг сайжруулах ажлын хvрээнд РТС УТVГ-тай хамтран ажилласны дvнд 381 сум суурин газар хэт богино долгионоор бvрэн сонсогддог боллоо.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХVРЭЭНД

Гадаадын улс орны радио, телевизийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулах, уламжлалт харилцаатай гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжvvлэх, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнvvлэх, олон улсын байгууллагын оролцоо дэмжлэгтэй хэрэгжvvлж байгаа төсөл, хөтөлбөрийг идэвхжvvлэх зэрэг vйл ажиллагааг хэрэгжvvлэн ажиллалаа. Тайлант хугацаанд нийт 95 хvн Япон, АНУ, БНХАУ, БНЭУ, Малайз, БНСУ,ОХУ, Казахстан зэрэг дэлхийн 14 улсад албан томилолтоор ажиллажээ. Заримаас дурдвал:

-МVОНРТ нь тус онд шинээр байгуулагдсан Ази-Номхон Далайн Өргөн Нэвтрvvлгийн Холбооны Программын хэлтсийн Программын товчоонд гишvvнээр сонгогдсон.
-“Россия Сегодня”, Вьетнамын Дуу Хоолой зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан болно.
-Буриадын Радио ТВ – МVОНТ-ийн МН2 сувагтай хамтын ажиллагааны протоколд гарын vсэг зурсан.
-Япон, Монголын ЗГ хооронд байгуулсан гэрээний дагуу NHK International телевиз МVОНРТ-ийн хооронд 6-р сарын 15 -нд буцалтгvй тусламжаар контент нийлvvлэх гэрээг vзэглэсэн.
-ОХУ-ын Амедиа компанийн албан ёсны борлуулагч Синемошин компанитай контент худалдан авах гэрээ байгуулж улмаар 6-р сарын 27-нд кинонуудаа хvлээн аваад байна.
-ABU Digista Teens уралдаанд МVОНТ-ийн компьютер графикч Булгантамирын бэлтгэж оролцуулсан баг Дvрс Дизайны шагналыг хvртсэн. /Япон улс, NHK/.
-МVОНР-ийн P3 сувгийн хөтлөгч редактор Н.Саранзаяагийн уран бvтээл “Хурдан морины уралдаан” нэвтрvvлэг ABU Prizes 2014 Олон улсын уралдаанд “Интерактив” хөтөлбөрийн төрөлд өрсөлдөн финалын шатанд шалгарсан.

ХVНИЙ НӨӨЦ, НИЙГМИЙН АСУУДАЛ

Хvний нөөц, нийгмийн асуудал, хамтын гэрээг хэрэгжvvлэх ажлын хvрээнд: Ажиллах таатай орчинг бvрдvvлэх, ажилтнуудын мэргэжил мэдлэгийг дээшлvvлэх чиглэлээр 6 бvлэг ажил төлөвлөж ажиллалаа.
Ажиллагсдын орон сууцны 2-р ээлжийн барилгын ажлыг эхлvvлж 45 ажилтныг 8 хувийн зээлээр орон сууцтай болох нөхцлийг бvрдvvлэн, ажилтнуудаа орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжvvлж байна.
Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдvгээр бvлэг 4.1.13 дахь хэсэгт заасны дагуу 76 ажилтанд буцалтгvй тусламж олгосноос гадна гэр хороолол, ердийн галлагаатай орон сууцанд амьдардаг 242 ажилтанд тvлээ, нvvрсний хөнгөлөлт болох 12,100,000 төгрөгийг олгов. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй ажилнуудад хөдөлмөрийн дотоод журмын дагуу 2-6 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг байгууллагаас олгож байна.

Ажлын өндөр амжилт гарган, хамт олноо манлайлж vр бvтээлтэй ажилласан ажилтнуудаа төр, засгийн болон байгууллагын шагнал урамшууллаар шагнав. Заримаас дурьдвал : “Соёлын гавьяат зvтгэлтэн” 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 3, “Алтангадас” одонгоор 8, “Хөдөлмөрийн хvндэт” медалиар 15 ажилтан тус тус шагнагдлаа. Vvнээс гадна мэргэжлийн байгууллагуудын шагнал болох “Монгол улсын Соёлын тэргvvний ажилтан” цолоор 8, “Хэвлэл мэдээллийн тэргvvний ажилтан” цолоор 1, “Мэдээлэл харилцаа, холбооны тэргvvний ажилтан” цолоор 4, байгууллагын шагналаар нийт 54 ажилтан тус тус шагнагдлаа.
Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгийн лабораторийг байгууллага дээр ирvvлэн эрvvл мэндийн урьдчилан сэргийлэх vзлэг шинжилгээнд ажилтнуудаа хамрууллаа.

Ажиллагсдын эрvvл мэнд, бие бялдрыг хөгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх орчин нөхцлөөр хангах зорилгоор биеийн тамирын танхимыг стандарт шаардлагын дагуу ажиллуулж байна. Байгууллагын ажиллагсдыг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны нөхцлөөс хамааран зарим ажилчдад нормын бvтээгдэхvvн /сvvн бvтээгдэхvvн/-ийг улирал тутам олгуулж байна.

Сургалтын бодлогыг хэрэгжvvлэх ажлын хvрээнд: Тайлант хугацаанд давхардсан тоогоор 1058 ажилтан нийт 986 цагийн сургалтанд хамрагджээ. Мөн байгууллагын дотоод vйл ажиллагаатай холбоотой хурал, зөвлөгөөн, нэвтрvvлэг, киноны сонгон шалгаруулалт зэрэгтэй холбоотой 59 цагийн уулзалт семинарийг зохион байгуулж давхардсан тоогоор 575 хvн оролцжээ.

МVОНРТ-ИЙН VЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ, VЗЭГЧ СОНСОГЧДЫН ЭРГЭХ ХОЛБОО

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 6-р зvйлийн 6.2 заалтын хvрээнд МVОНРТ-ийн өдрvvдийг Хөвсгөл аймаг, АНУ-ын Вашингтон хот, Япон улсын нийслэл Токио, Осака хотуудад амжилттай зохион байгуулж радио, телевизээр тусгай нэвтрvvлэг бэлтгэн олон нийтийн хvртээл болголоо.
Vзэгч, сонсогчдын эргэх холбоо
Олон нийттэй харилцах албанд 2014 оны байдлаар нийт 1967 иргэн хандсан байна.

MNB-тэй танилцах аялал

МVОНРТ-ийн vйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр сурталчлан танилцуулж, мэргэжлийн радио, телевиз хэрхэн vйл ажиллагаагаа явуулж, нийтлэл нэвтрvvлгээ бэлтгэдэг болохыг олон нийтэд хvргэх зорилготой уг аялалд нийгмийн янз бvрийн төлөөлөл болсон 33 групп, нийт 845 иргэн хамрагдаж МVОНРТ-тэй танилцлаа.

Хэрэгжvvлсэн судалгаа, шинжилгээний ажлын талаар

2014 онд “Телевизийн сvлжээний нэвтрvvлгийн судалгаа”, “Телевизийн нэвтрvvлгийн рейтингийн судалгаа”, “Авто машин эзэмшигч- Радио сонсогч судалгаа” “Радио сонсогчдын дунд хэрэгжvvлэх улирал тутмын судалгаа, “Хөвсгөл аймгийн vзэгч, сонсогчийн дvр төрхийн судалгаа” зэргийг явуулснаас гадна “Телевиз vзэгчийн санал бодол- 2013” суурь судалгааны тайланг боловсруулав. Эдгээр судалгаануудын зарим vр дvнгээс дурдвал:

Телевиз vзэгчдийн санал бодол-2013 суурь судалгаанд Улаанбаатар хотоос 831, Говь Алтай аймгаас 182, Говь Сvмбэр 212, Завхан 213, Орхон 199, Сvхбаатар 99 нийт 1736 vзэгчдийг хамруулсан. Судалгаагаар нийт телевиз (2 437 560) vзэгчдийн 51.7% нь буюу 1 260 218 vзэгч МVОНТ-ийг vздэг болсон нь тогтоогдлоо. Энэ нь өнгөрсөн оны дvнгээс (1 464 974) буурсан хэдий ч бусад телевизтэй харьцуулахад илvv vзэгчтэй болох нь харагдаж байна.
МVОНТ-ийн сvлжээний нэвтрvvлгийн рейтингийн судалгаанд Улаанбаатар хотын 567 vзэгчдийн дунд хийлээ. Судалгаагаар МVОНТ-ийн 2014 онд гарсан сvлжээний 35 нэвтрvvлгээс vзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн нэвтрvvлгээр “Цагийн хvрд”, “Нэг минут нэг сая”, “Дөрвөн урилга”, “Аяллын цаг”, “Залуу зохион бvтээгч” нэвтрvvлгvvд шалгараад байна.

Радио сонсогчдын улирлын судалгааг Улаанбаатар хот, Архангай, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Өвөрхангай, Дорнод, Баянхонгор, Сvхбаатар, Хэнтий, Увс, Булган, Дундговь аймгийг хамруулан гvйцэтгэлээ. Судалгаанд хот хөдөөгийн нийт 3373 гаруй сонсогч хамрагдсан байна. Судалгаанаас харахад МVОНР-г сонгон сонсдог сонсогчдын хувь хамгийн өндөр гарч байна. Энэ нь МVОНР нь улс орон даяр нэвтрvvлгээ цацдагтай холбоотой юм. Хөдөө орон нутгийн сонсогчид МVОНР-гийн цаг vеийн мэдээ мэдээлэл, цаг агаар, дуу хөгжим, илvv сонссон байхад Улаанбаатар хотын сонсогчид “Залуус” хөтөлбөр, дуу хөгжмийг илvvтэй сонссон байна.

САНХVV ЭДИЙН ЗАСГИЙН ХVРЭЭНД

2014 онд байгууллагын санхvv бvртгэлийн дотоод хяналтыг нэмэгдvvлэх, баримт бvрдvvлэлтийн эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах тал дээр анхааран ажиллав. НББ-ийн ОУ-ын стандарт, “Нягтлан бодох бvртгэлийн тухай хууль”, “Татвар, нийгмийн даатгалын тухай” хууль, “ОНРТ-ийн тухай хууль” зэрэг эрх зvйн актын хvрээнд vйл ажиллагаагаа явуулж, өртөг зардлыг хямдруулах орлого ашгаа нэмэгдvvлэх арга замыг эрэлхийлэн vр ашигтай ажиллах, санхvvгийн болзошгvй элдэв эрсдлээс байнга урьдчилан сэргийлж, бvх төрлийн хамгаалалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг vндсэн зарчмыг гол чиглэл болгов.
Нийгмийн даатгалын байгууллага болон татварын байгууллагуудад улирал, сар тутам тайлангаа гаргаж, тооцоо хийж, vлдэгдлийг баталгаажуулж ажилласнаас гадна Сангийн яам, VЗ-д сарын мэдээ, төсвийн гvйцэтгэл, тайланг тухай бvр хугацаанд гаргаж ажилласан.
2014 онд улсын төсвөөс 7,004.7 сая төгрөгийн татаас дэмжлэг авч, өөрийн vйл ажиллагаанаас 6,220.4 сая төгрөгийн орлого төвлөрvvлэх төлөвлөгөөтэй ажилласнаас өөрийн vйл ажиллагааны орлого 98.7 хувийн биелэлттэй байна.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 19 дvгээр зvйлд заасны дагуу Улаанбаатар аудит ХХК санхvvгийн vйл ажиллагаанд шалгалт хийж холбогдох зөвлөмж гаргав. Аудитын байгууллагын баталгаажуулсан санхvvгийн тайланг мөн толилуулж байна.

2015 ОНД ХИЙГДЭХ ТОМООХОН АЖЛУУДААС:

Оюуны өмчийг дээдлэх тал дээр онцгой анхааран ажиллаж Vндэсний болон дэлхийн шилдэг бvтээлvvдийг албан ёсны эрхтэйгээр цацах /гадаадын шилдэг кино худалдан авч олон нийтийн хvртээл болгох зэрэг/
Радио, телевизийн брэнд нэвтрvvлгvvдийн тоог нэмэгдvvлэх
Одоогийн нөөц бололцоонд тулгуурлан телевизийн нэвтрvvлгийг HD форматаар цацаж эхлэх боломжийг бvрдvvлэх
Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн рейтингийг өмнөх оноос 3-5 хувиар өсгөх
Баримтат кино 5, телевизийн жvжиг 3, хvvхдийн уран сайхны кино, телевизийн олон ангит /30/ кино зэргийг бvтээж vзэгчдийн хvртээл болгох

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ

2014 ОН