sonin.mn
 
 
КИЕВ. /ITAR-TASS/. Минскийн гэрээний хүрээнд зохион байгуулагдах ёстой Донбассын бүс нутаг дахь орон нутгийн сонгуульд Украины “Сөрөг хүчний эвсэл” нам оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Уг сонгуульд “Сөрөг хүчний эвсэл” нам оролцоход бэлэн байна. Сонгуулийг хойшлуулахыг бид эрс эсэргүүцэж байна учир нь Үндсэн хуулийг чандлан сахиулна гэдэг бол эрх баригчдын гол үүрэг юм гэж тус намын төлөөлөгч Сергей Левочкин мэдэгдэв.
 
“Сонгуулийн зөвхөн ганц механизм байж болно. Энэ бол Украины хууль болон Украины Сонгуулийн төв хороо бөгөөд эдгээр нь сонгуулийг зохион байгуулж, дүнг нь гаргах ёстой юм. Эдгээр сонгууль чөлөөт ардчилсан хэлбэрээр явагдах ёстой. Мөргөлдөөнд оролцогч бүх тал чөлөөт, ардчилсан байдлаар үзэл бодлоо илэрхийлэх бололцоог /баталгааг/ Украины ард иргэд, тэр дундаа Донецк, Луганскийн иргэдэд олгох ёстой” гэж тэрбээр мэдэгдэв.
 
“Донбассын орон нутгийн сонгууль Украины шинэ хуулийн дагуу явагдах ёстой. Би зөвхөн сонгуулийн хуулийн тухай яриагүй, үндсэн хууль мөн үүнд хамаатай. Орон нутгийн сонгууль болохоос өмнө Украины Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, санал асуулга явуулах хангалттай цаг хугацаа байгааг” тэрбээр мөн онцолсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг