sonin.mn
 
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Багануур , Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, Багануур дүүргийн таван иргэнд газар өмчлөх гэрчилгээ гардуулжээ.
Багануур дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлөөр тэргүүлж байгаа бөгөөд нийт иргэдийн 30% нь газраа өмчилсөн байна. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын санаачилгаар гэртээ интернетгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон эмзэг бүлгийн иргэдэд цахимаар газар өмчлөх өргөдөл өгөхөд нь туслах ажлыг зохион байгуулжээ. НЗДТГ-аас цахимаар газар өмчлөх эрхийг бүртгэх хугацаанд Хан- Уул, Багануур, Багахангай дүүргүүдийн хороо бүрт нэг оператор ажиллаж, дээр дурьдсан иргэдийг цахимаар өргөдөл өгөхөд нь туслаж байгаа аж.
 
Өнөөдөр болсон уулзалтын үеэр иргэд иргэдэд нь газар өмчлөхөд нь туслаж ажил үр дүнгээ өгч байгааг илэрхийлээд цаашид зөвхөн цахимаар бус энгийнээр газар өмчлөхөд нь туслах, төрийн үйлчилгээг шуурхай болгоход анхаарахыг хүсчээ.
 
Ч.Ариунболд
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг