sonin.mn
НҮБ./RIA Novosti/. “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэх асуудлаарх тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ албан ёсоор танилцуулсан байна. Энэ тухай НҮБ дахь Францын байнгын төлөөлөгч Франсуа Делатр АЗ-ийн хуралдааны дараа мэдэгджээ.
 
““Боко Харам” бүлэглэлд өгч буй цохилтыг үргэлжлүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан тус зөвлөл дэх Африкийн орнууд тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд уг төслийг нэн даруй батлахын тулд идэвхтэй зөвлөн ярилцаж байна” гэж Делаттр даваа гарагт мэдээлсэн байна.
 
Нигер, Чад болон Камерун улсын аюулаас хамгаалах хүчин агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Нигери улсын зүүн хойд нутгийн хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй ажиллагааг хоёрдугаар сарын эхээс эхлэн явуулж байгаа юм. Нигерийн террорист "Боко Харам" бүлэглэлтэй тэмцэж буй бүс нутгийн хүчинд дэмжлэг үзүүлэх тухай тогтоолын төслийг Африкийн орнууд боловсруулж байгаа талаар үүнээс өмнө мэдээлж байсан билээ. Уг баримт бичгийг урьд нь НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улсад танилцуулсан байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"