sonin.mn
Монголбанкнаас төлбөрийн тэнцэл 91.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийн алдагдал 148 хувиар буурлаа хэмээн мэдэгдлээ.
Урсгал тэнцэл ашигтай гарахад барааны гадаад худалдааны дансны ашиг 9 дахин буюу 303.9 сая ам.доллараар нэмэгдэж 340.7 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ. Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 137.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 165 хувиар буюу 350.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 299.2 сая ам.доллараар, багцын хөрөнгө оруулалт 335.8 сая ам.доллараар тус тус буурчээ.
 
 Б.Заяа