sonin.mn
 
 
 Өмнөд Солонгос агаарын довтолгоо болон пуужингаас хамгаалах “Пэтриот” системээ сайжруулах зорилгоор 769 сая долларын гэрээ байгууллаа гэж “Raytheon” корпораци мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын хамгаалалтын системийг сайжруулах нь тус улсын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхийн зэрэгцээ 13 орны хүчирхэг “Пэтриот” түншлэлийн үнэ цэнийг тодотгон харуулж байна гэж “Raytheon” корпорацийн ерөнхийлөгч Дэн Кроули мэдэгджээ.
 
“Өмнөд Солонгосын энэ шийдвэр нь тус улсад ажлын байр бий болгохын зэрэгцээ АНУ дахь ажлын байрыг хадгалж үлдэхэд тус дөхөм болно. Хэрвээ Өмнөд Солонгос АНУ-аас өөр улсын системийг сонгосон бол эдгээр зүйлүүд байхгүй болох байсан” гэж Кроули ярив.
 
Мэдрэгчтэй, өнгөт графиктай дэлгэц, байг онилох зориулалттай орчин үеийн радар бүхий шинэ систем нь олон сүлжээнд зэрэг ажиллах боломжтой ажээ.
 
“Raytheon” корпорацийн “Пэтриот” систем нь баллистик пуужин, далавчит пуужин, нисэх онгоц, нисгэгчгүй онгоцны дайралтаас хамгаалах дэвшилтэт технологи юм. Уг системийг 13 орон ашигладаг ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг