sonin.mn
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид “жирэмсэний хяналтын жишиг эмнэлэг” төсөл хэрэгжиж, эхний шатны ажлаа өчигдөр хүлээлгэн өглөө. Уг төсөл хэрэгжсэнээр жирэмсэн эхчүүд тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн үзлэгийн болон хүлээлгийн өрөөг засч тохижуулсан юм.
 
Мөн жирэмсэн эхчүүд үзлэгт орох, шинжилгээ өгөхөд гардаг дугаарлалтын асуудлыг цахимжуулж, эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулж чаджээ. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг дор төвлөрүүлж чадсан аж. Дашрамд сонирхуулахад 30 орчим сая төгрөгийн санхүүжилттэй уг төслийг “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб хариуцан хэрэгжүүлсэн юм.
 
Эх сурвалж: Zasag.mn