sonin.mn
 
 
 Нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн хамгийн том нисэх онгоц болох “Solar Impulse 2” өнөө өглөө үүрээр Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотод газарджээ.
Уг нисэх онгоц өчигдөр өглөө Мьянмарын Мандалай хотоос хөөрсөн бөгөөд мягмар гарагийн шөнийн 1:35 цагт Зянбэй олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна.
 
“Solar Impulse 2” дэлхийг тойрох аяллаа гуравдугаар сарын 9-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотоос эхэлсэн юм. Чунцин нь уг нисэх онгоцны дэлхийн аяллын тав дахь зогсоол билээ.
 
Энэ онгоц Чунцинд хэсэг хугацаанд байсныхаа дараа Хятадын зүүн нутгийн Нанжин хот руу нмсэх ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг