sonin.mn
 
 
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Сомнат Гхош-ыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
 
Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд хоёр орны улс төр, батлан хамгаалахын салбар дахь харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн төдийгүй цаашид худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг илүү өндөр түвшинд гаргах хэрэгтэй хэмээн эрхэм Элчин сайд дурьдав. Ийнхүү хоёр орны харилцаанд нэн шинэ үе эхэлж байгааг онцлоод, энэ чухал үед Монгол Улсад томилолт авч ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Мөн ирэх 5 дугаар сард болохоор төлөвлөж буй БНЭУ-ийн Ерөнхий сайдын Монгол улсад хийх айлчлалын талаар санал солилцож, энэхүү айлчлалд Энэтхэгийн талаас өндөр ач холбогдол өгч буйг илэрхийлсэн юм.