sonin.mn
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио Тинто” группийн Гvйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш нар өнгөрсөн амралтын өдөр уулзаж Оюутолгойн ордод Монголын төрийн эзэмшдэг 34 хувийг өсгөж, 51 болгох тvvхэн тохиролцоонд хvрч, гарын vсэг зуран баталгаажуулжээ.
 
Монголчууд хэзээнээсээ “Долоо хэмжиж нэг огтол” хэмээн хэлцсээр ирсэн. Тэгвэл долоон жил ярьж, маргалдаж, зөвшилцөж байж гэмээнэ 2009 оны 10 дугаар сарын 6-нд Оюутолгойн алт, зэс, мөнгөний ордыг ашиглах гэрээг “Рио Тинто”-той байгуулсан тvvхтэй. Харамсалтай нь Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх, Харин хөрөнгө оруулагч талаас “Рио Тинто Интернэшнл Холдингс” компанийн Зэс, очир, Эрдэнийн бvлгийн ерөнхий захирал Брэд Клэйтон,” Айвенхоу майнз Монголий” компанийн ерөнхий захирал К.Маршал, “Айвонхоу майнз лимитед” компанийн ТУЗ-ын дэд дарга П.Мередит нар гарын vсэг зурахдаа Монголын говьд булаатай байгаа энэ их баялгийн зөвхөн 34 хувийг Монголын төр эзэмших тун ч хохиролтой гэрээ байгуулсныг ийнхvv зургаан жилийн дараа өөрчилж, “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-аар байх ёстой байранд нь эргvvлэн тавих эхлэл тавигдлаа. 2010 оноос хойш хоёр дахь удаагаа, гэхдээ амралтын өдрvvдээр ирээд буцсан ноён Сэм Уолшийн энэ удаагийн ирэлтийг Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хvрсний баярт оролцохоор ирсэн гэж гадаад, дотоодын ажиглагчид таамаглаж байсан ч хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, гацаанд ороод байгаа Оюутолгойн гэрээг хоёр талд адилхан ашигтай байхуйцаар өөрчлөх эхний тохиролцоонд хvрэхэд байснаа ийнхvv ажил хэрэг болгожээ. Монголд хөл тавихаасаа өмнө Энэтхэгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид Монголын Засгийн газартай ярилцах цөөхөн асуудал vлдээд байна” хэмээж байсан нь ийнхvv эхнээсээ учраа олж эхлэв.
 
“Рио Тинто”-гийн охин ком­­пани “Туркойз Хиллс Ресурс” компани нь одоогоор Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг бөгөөд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээг Монголын Засгийн газартай vзэглэсэн билээ. “Рио Тинто”-гийн охин компани, Оюутолгойн хувь эзэмшигч “Тvркойз Хилл” гуравдугаар сарын 25-наас 5.4 тэрбумын далд уурхайн санхvvжилтийн асуудлаар ярилцаж эхлээд байгааг ч ноён Сэм Уолш Ерөнхийлөгчид дуулгасан нь Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалт тун удах­гvй эрчимтэй өр­нөхийн илэр­хийлэл болов. 
 
Ноён Сэм Уолш Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тvvхэн хэлэлцээрт гарын vсэг зурсныхаа дараа бvтэн сайнд Оюутолгойн уурхайд очиж нэг сая тонн зэс экспортлосны баярт оролцчихоод Лондон руу яаравчлан ниссэн байна. 
Одоо мэдээж “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын удир­­д­лагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ноён Сэм Уолш нарын гарын vсэг зуран баталгаажуулсан Оюутолгойд Монголын төрийн эзэмших 51 хувийн тооцоо судалгааг жигдрvvлэх, далд уурхайн бvтээн байгуулалтыг эрчимжvvлэх талаар яаралтай ярилцаж шийдвэрлэх олон асуудал байгаа нь дамжиггvй. 
Ийнхvv Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бvрэн эрхийнхээ хvрээнд “Эзэн нь юмаа мэддэг” гэдгийг даян дэлхийд нотлон харуулж чадлаа. Тэр vнэхээр чадлаа шvv.
 
/4 сарын 1-ы наргиа/
 
Эх сурвалж: Өглөөний сонин