sonin.mn

“Босоо хөх монгол” хедөлгеөний гишүүд дэмжигчид болон Улсын харцага бөх Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдун ууланд явж байгаад  мөн л тэнд аялж явсан БНХАУ-ын иргэн хэсэг ӨвөрМонголчуудыг "дэглэсэн"  видео бичлэг сошиал ертөнцөөр  тарсан билээ. Энэ тухайгаа бахархан  Улсын харцага Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өөрсдийн facebook page-дээ: “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэж бичсэн юм. Тэгвэл Хэнтий аймгийн цагдаагийн газраас  дээрх этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн  3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.


Э.Мягмардорж