sonin.mn
 
 
 Зам тавих болон засварлах ажилд зориулан Дэлхийн банк Украинд 800 сая доллар өгөхөөр болжээ.
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк засгийн газрын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдлээ.
 
“Полтава-Харьковын чиглэлд зам тавих болон засварлахад зориулан Дэлхийн банк манай улсад 800 сая доллар өгөхөөр болсон. Гэхдээ санхүүжилтийг хоёр хувааж хийхээр тохиролцсон” гэж тэрбээр хэлжээ.
 
Энэ төслийг ажил хэрэг болгохын тулд парламент хэд хэдэн хууль батлах хэрэгтэй байна гэж Яценюк онцлон тэмдэглэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг