sonin.mn
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч А.Огторгуймаад төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээснийг тус агентлагийн захирал А.Баатархуяг өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.
Агентлагийн захирал А.Баатархуяг энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол-Оросын гадаад харилцаанд сурвалжлагч А.Огторгуймаагийн оруулсан хувь нэмрийг төр өндрөөр үнэлж энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолсон юм. А.Огторгуймаа нь 1985-1994 онд МРТУХ-нд радиогийн гадаад нэвтрүүлгийн редакцид редактор, 1994-2003 онд “Монголмаа” ХХК-ийн захирал, 2003 оноос МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины сурвалжлагч-орчуулагч, 2009 оноос тус агентлагийн Москва хот дахь сурвалжлагчаар ажиллаж буй. Тэрбээр хоёр орны төр засгийн өндөр хэмжээний айлчлал, уулзалт болон цаг үетэй холбогдолтой мэдээ мэдээллийг үнэн бодитой, газар дээрээс нь шуурхай хэвлэн нийтлүүлдэг манай агентлагийн гадаад дахь чадварлаг сурвалжлагчдын нэг юм.
 
Мөн өдрүүдэд тус агентлагийн Ахмадын хорооны дарга Б.Зоригт "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор, “Монгол мессенжер” сонины сурвалжлагч Б.Өэүлэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус энгэрээ мялаасан. Хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй тэдгээр ажилтнуудаа тус агентлагийн хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг