sonin.mn

Монгол хэлнээ нэлээн эрт орчуулагдаж чамгүй дуулиан дэгдээж байсан нэгэн номыг дахин сануулахыг хүсч байна. Манайхан “заншил ёсоороо” нэг хэсэг баахан шуугиж байснаа бас л “заншил ёсоороо” тэр дор нь мартчихсан юмдаг. Иймээс тэрхүү номын хэсгээс дахин сануулахын хамтад зарим хэсгийн дор өөрийн тайлбарыг тод хараар оруулав. Хэн нэг нь номын нэрийг тааж, улмаар бүгдээрээ дахин уншина гэдэгт найдаж байна. Миний зүгээс нэмсэн хассан зүйлгүй гэдгээ дурдаж байна…


Либерализм гэж юу вэ?


Эрх мэдэл хаана эхэлж, хаана дуусдаг вэ?
Эрх мэдлийн зохион байгуулалт муутай, либерал хууль эрх хэт ихээр газар авснаас үлбэгэр хууль, сулбагар удирдагчтай болсон улсад бид хүчтэний эдлэх эрхийн дагуу эзэрхэх ёстой. Ингэхдээ тогтсон бүхий л журам, дүрмийг бут ниргэж, хуулиудыг нь үгүй хийж, төрийн бүх байгуулалтыг нь өөрчлөн зохион байгуулах ёстой. Сайн дураараа либерал зарчмаар, хүч хэрэглэхээсээ татгалзаж түүнийгээ бидэнд шилжүүлсэн тэр хүмүүсийн эзэн нь болохын тулд шинэ эрх мэдлийг үүсгэн бий болгож болдог юм. Өнөөдөр бүхий л эрх мэдэл ганхаж, дэнжигнэж байна, харин бид өөрийн эрх мэдлээ бусдын ямар ч арга заль мэрж дийлэхгүй болтол нь бэхжүүлтлээ нууцлагдмал байлгах учраас бусдад дийлдэшгүй байгаа юм. (Өнөө болтол бид ийм нууцлагдмал хүч бий, үгүй гэж маргалдаж байна)


Ард түмний өөрийгөө удирдах зарчим урт насгүй, өөрөөр хэлвэл өөрсдийн орчноос цойлогсдоор удирдуулсан ард түмэн эрх мэдэл, нэр хүндийн хойноос улайрсан улс төрийн нам хоорондын дайсагналын улмаас үүсэх замбараагүй байдалдаа орооцолдон өөрөө өөрийгээ хөнөөнө.
Ард олны хувийн ашиг сонирхол ба улс орныг удирдах бодлого хоёр холилдвол уужуу тайвнаар, ул суурьтай элдэв сөргөлдөөнгүйгээр бодож боловсруулж чадна гэж үү? Тэд гадаадын дайснаас өөрийгээ хамгаалж чадна гэж үү? Энэ бол санашгүй зүйл, учир нь массад хамрагдсан хүн бүрийн толгойн тоогоор бутран сарнисан нийгмийг дагуулах ямар ч төлөвлөгөө хүн тус бүрийн эрх ашгийг тусгах гэж гажсанаас нэгдмэл цул чанараа алдаж, ойлгомжгүй, биелэгдэшгүй болдог юм.
Эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либерал байдлыг нь хөгжүүлэхэд л болоо. (Манай төрийн бүх шатанд алхам тутамдаа эрх мэдлээ хэтрүүлэх үзэгдэл хавтгайрсан)


Бид бүх хүчнүүдийг хооронд нь тэрсэлдүүлсэн юм. Бүхий л арга чаргаа шавхан, зөрчлийг дэвэргэж, улс төрийн бүх намуудыг зэвсэглэж, төрийн эрх мэдлийг тэмцлийн гол бай болгож, эрх ямба, сагсуурлын обьект болгосон юм. Төр гэдэг зүйлийг бид элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж чадлаа…Хэсэг хугацааны дараа хаа сайгүй замбараагүй байдал, дампуурал бий болох юм.
Цуцашгүй чалчигчид Парламент болон Захиргааны хурлыг уран илтгэлийн тэмцээний индэр болгоно. Зориг шийдмэг сэтгүүлчид, эрээ цээргүй хэрүүлч хараалчид өдөр бүр засаг захиргаа руу дайран давшилж байна. Эрх мэдлээ хэтрүүлэгсэд ухаан санаа нь балартсан массын цохилтонд өртөн толгойгоороо ангал руу унах цаг айсуй.
Бид улс төрийн бүх намууд, бүх хөдөлгөөний либерал царайлсан байдлыг нь өөрийн болгож, тэднийг уран илтгэгч нараар хангана, тэд уран донгодсоор хүмүүсийг залхааж, илтгэгч нарт дургүй болно.
Нийгмийн үзэл бодлыг эзэмдэхийн тулд гоёчууд ойлгохгүй, төөрөлдөж гайхшралд ороод, улмаар “Улс төрийн асуудлыг нийгмийг удирдаж байгаа хүмүүс л мэдэхээс биш масс мэдэх шаардлагагүй тул тэд ямар ч үзэл бодолгүй байх нь дээр” гэсэн бодолтой болох хүртэл нь хоорондоо зөрчилдсөн олон үзэл бодлыг тал талаас нь өгнө. Энэ бол бидний нэгдүгээр нууц юм. (Өнөөдөр намуудын үзэл баримтлал гэж юу болох, ямар ялгаатай мэдэх хүн байна уу?)


Бидний түгээсэн хуурамч шинжлэх ухааны чиг хандлагын улмаас хэвлэмэл зүйлд сохроор итгэдэг ард түмэн бидний ятгалга ухуулганд төөрөлдөж, нийгмийн давхрага бүрийн талаар ямар ч ойлголтгүй болсон учраас өөрөөс нь дээгүүр байдаг гэж үздэг бүхий л давхаргынхандаа дайсагнан хандацгаадаг юм. Энэ дайсагнасан үзэл нь эдийн засгийн хямралын үеэр улам дэвэрдэг. Масс юм мэддэггүйнхээ харгайгаар өсөх наснаасаа л атаархаж өссөн тул эд хөрөнгийг нь дээрэмдэж болох тэдгээр хүмүүсийг цусыг урсгахаар дуртайяа уулгалах юм.
Аливаа Бүгд Найрамдах улс хөгжлийн хэд хэдэн үе шаттай байдаг. Эхнийх нь галзуу сохор этгээдийн адил баруун зүүнгүй савласан анхны үе юм. Хоёр дахь шат нь анархи байдлыг төрүүлж, ил тодоор дураар дургих байдалд зайлшгүй хүргэдэг. Хуулийн болон бусад хариуцлага хүлээдэггүй.


Төрийг хямраах нь:

 


Өнөөгийн дарангуйлагч Ерөнхий сайдуудын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж байгааг тэвчих тэвчээр нь дор хаяж хориод хааны толгойг авахтай тэнцэх бизээ. Өнөөгийн дарангуйлагчид ингэж эрх тушаалаа хэтрүүлж улс орондоо хохирол учруулж байгаагаа “Ард түмнийхээ сайн сайхан, улс түмнүүдийн ахан дүүсийн барилдлага, эв нэгдэл, тэгш эрхийг хангах гэсэн эрхэм дээд зорилгод хүрэхийн тулд хийдэг” хэмээн агентуудаараа дамжуулан ард олонд шивэгнэсээр байна.
Тэгсээр ард түмэн зөв үйлтнийг буруутгаж, буруутныг зөвтгөж, юу хүссэнээ хийж болно гэдэгтээ улам бүр итгэл төгс болцгооно. Байдал иймийн ачаар ард түмэн аливаа бат бэх байдлыг нурааж, алхам бүртээ эмх замбараагүй байдлыг бий болгоно.
Харин түүнээс ч дутахааргүй нөлөөтэй, үл үзэгдэх, үл мэдэгдэх, далд нууц элдэв агентууд хүмүүсийн ар хударгаар эрээ цээргүй үйл ажиллагаа явуулдаг. Тэдний төлөөний хүмүүсийг нь халж сольсноор байдлыг улам муутгаад зогсохгүй, тэдэнтэй тэмцэж цаг үеэсээ түрүүлж үүргээ ухамсарлан гүйцэтгэсэн хүмүүсийг шагнах гэж хөрөнгө зарлагадах шаардлагагүй болдог. Тийм нууц хүчийг улам бүр дэмжин тэтгэдэг, аль нэг нууц байгууллагын дарангуйллыг бий болгодог зүйл нь хий хоосон номчирхол юм. (Энэ нь манай өнөөгийн олигарх бүтцийн, нам дамнасан бүлэглэлүүдийн үйлдэлтэй маш адилхан)


Бусдын дээр гарах гэсэн ширүүн өрсөлдөөн, эдийн засгийн хөшүүрэг нь гутранги, хөндий хүйтэн, хатуу сэтгэлтэй нийгмийг бий болгох бөгөөд тэр нь хэдийнээ бий болоод байгаа билээ. Ийм нийгэмд улс төрийн бодлого, шашин шүтлэгийг жигшдэг юм. Ийм нийгмийг удирдах гол зүйл нь “тооцоо” буюу эд хөрөнгийн жаргал цэнгэлийг өгч чадах алт байх юм.
Ард түмэн бол хувь хүмүүсийн нэг адил үеэс үед хэлсэн, ярьсныг ажил хэрэг гэж үзэж ирсэн бөгөөд хэлж ярьсныхаа дагуу нийгэмд амласан зүйлээ биелүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэг их анзаараад байдаггүй, хоосон үзүүлэнд сэтгэл нь цадаж ирсэн юм. Тийм учраас бид үзүүлэн болсон байгууллагуудыг байгуулна, тэд л хөгжил дэвшлийн төлөө ямар сайн сайхан зүйл хийсэн тухайгаа ганган чамин үг уралдуулан хэлнэ. (Олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон гаднаас санхүүжилттэй ТББ-ууд, “Дэлхийн зөн” зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд, “Ротари” мэт клубүүд)


Удирдлагыг амжилттай болгох хоёр дахь нууц нь элдэв дадал заншил, сонирхол эрмэлзлэл, хамтын амьдралын ёс жаяг зэрэг ард олны дотор байдаг маш олон дутагдлыг ил болгож, туйлын замбараагүй, хэтэрхий олон тооны эдгээр асуудлуудыг хэн ч ойлгохооргүй бантан болгож түгээвэл хүмүүс бие биенээ ч ойлгохгүй болохдоо хүрнэ. Ийм арга хэмжээ авснаар улс төрийн бүх намуудын хооронд хагарал үүсгэх ба хараахан бидэнд захирагдахыг хүсдэггүй нэгдэж нийлсэн хүчнүүдийг ч сарниулахад дөхөм болно. (Манай статистикийн газартай зэрэгцэн Дэлхийн банк эдийн засгийн тайлан байнга гаргадаг)


Үүний зэрэгцээ худалдаа, аж үйлдвэрлэл, гол нь аж үйлдвэрийг сөрөн зогсох үүрэгтэй дамын наймааг эрчимтэй дэмжих хэрэгтэй. Аж үйлдвэрлэлийг сүйрүүлэхийн тулд бид дамын наймаанд дэм болох үүднээс тансаг хэрэглээг өөгшүүлж, бүхнийг залгигч тансаг хэрэглээнд дасгана.
Энэ үнэнийг гоёчуудад цагаас нь өмнө мэдрүүлэхгүйн тулд бид өөрсдийнхөө зохиосон эдийн засгийн онолуудын идэвхтэй сурталчлахдаа аль болох ард түмний тусын тулд, эдийн засгийн агуу зарчмуудын тусын тулд хийж байгаа мэт гоёчилсон үгээр халхавчлах юм. Төрийн бүх байгууллагад нэвтэрсэн улс төрийн бодлого, эдийн засгийн гэрээ хэлцэл, өр төлөх үүрэг, хүлээх хариуцлагаар нь дамжуулан далд явуулга явуулж бүхнийг будлиулна. (Манай ЗГ ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрийг юу юунаас илүү хүсэж байгаа)


Эдгээр зорилгод хүрэхийн тулд гэрээ хэлцэл байгуулахдаа бид илүү гүн нарийн арга залиар зэвсэглэсэн байх хэрэгтэй. Гэхдээ “албан ёсны хэл” гэж нэрлэдэг тэр хэлээр нь бол бусдад шударга, нийцтэй гэсэн ойлголт төрүүлэх тэс өөр тактик баримтлах юм. (Хамгийн гоё жишээ нь С.Баярцогтын 20 000 хувьсагч)


Бидэнд нийтлэлчид, практик ажиллагаанд дадлагажсан хуульчид, захиргааны ажилтнууд, дипломатууд, мөн түүнчлэн бидний байгуулсан тусгай сургуулиудад бусдаас ангид, гоц сайн бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Эдгээр хүмүүс нийгмийн амьдралын бүх нууцыг мэдэхийн дээр улс төрийн үг хэллэг, нэр томъёо ашиглан зохиосон бүхий л “хэлийг” бүрэн тайлбарладаг; тэд хүний сэтгэлээр тоглож болох хамгийн мэдрэмтгий сэтгэлийн хөгийг хөндөж сурсан байх учиртай. Тэр сэтгэлийн хөг гэдэг нь гоёчуудын оюун ухааны бүтэц, тэдний хөгжлийн хандлага, дутагдал, гажиг, чанар чансаа, анги давхрагын онцлог юм. (Жишээ нь сүүлийн үед “Баабарын цэргүүд” “популист” гэдэг нэр томъёог сайн ашиглаж байна)


Миний яриад байгаа “бидний засаглалын тэр ер бусын ухаант ажилтнууд”-ыг сонгож авахдаа хариуцсан ажлаа чухам ямар зорилгод хүрэх гэж хийж байгаагаа өөрөөсөө асуудаггүй, юунд хэрэгтэйг нь ч боддоггүй захиргааны эгэл ажил эрхэлж дассан гоёчуудын эгнээнээс мэдээж авахгүй. Гоёчуудын захиргааны ажилтнууд цаасан дээр гарын үсгээ зурахдаа түүнийг уншдаггүй, ажлаа хувийн эрх ашиг, нэр төрийн сонирхлоор л гүйцэтгэдэг юм. (Соёлын сайд байсан Ц.Оюунгэрэлийн албан бичгээс авахуулаад ийм хөгийн жишээ үй олон гарсан)
Улс орнуудын төрийн байгууллагуудын хариуцлагатай албан тушаалд тавих хүн нь ард түмэндээ нэр нүүрээ барсан этгээд байвал зохино. Тэд бидний үгэнд орохгүй тохиолдолд түүнийг шүүх, эсвэл цөллөг л хүлээж байх ёстой агаад тэд амьсгаа хураах хүртлээ бидний сонирхлыг хамгаалах ёстой юм. (Эд хэн бэ? Баабарын 10 галзуугаас эднийг таах нь илүү ач холбогдолтой шүү)


Бидний “сохруудыг” дөнгөнөөсөө алдахгүйн тулд тэдэнтэй түр зуур дотно харилцаагаа хадгалж, шууд өөрсдөө биш юм гэхэд хамгийн итгэлт ахан дүүсээрээ дамжуулж харилцаж байх шаардлагатай юм. (Р.Пэйнтер?)
Бид залуучуудыг худал хуурмаг боловч бидний боловсруулсан зарчим, онолоор хүмүүжүүлж тэднийг мангартуулж, мансууруулж, завхруулсан юм. Үйлчилж байгаа хуулийн гадуур, хуулийн агуулгыг өөрчлөлгүйгээр, харилцан зөрчилдсөн тайлбар өгөх замаар хуулийг замхруулснаар аугаа их үр дүнд хүрсэн юм. Анхандаа бидний өгсөн тайлбар хуулийн ач холбогдлыг бүдэгрүүлсэн ба улмаар учир утга нь олдохгүй хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээр засгийн газар харааныхаа гадна орхигдуулах болов. Үүнээс үүдээд хуулиар бус ёс зүйгээр шүүн тунгаах онол буй болсон юм. (Энэ бол манай өнөөгийн хаос төлөв, Ц.Элбэгдоржийн Каплад үзүүлсэн өршөөл зэргээр илэрдэг)


Засгийн газар ба ард түмэн улс төрийн нүд хуурсан юманд тайвширдаг. Тэгээд ч баясаж цэнгэхийг илүүд үздэг төлөөлөгчдөд тэр далд санаануудыг олж харах сүйхээ хаана байхав. Улс төрд дараахь нарийн зүйлийг мэдэх нь чухал. Энэ нь, засаглалыг хуваах, үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслэл, шашин шүтлэг, ассоциацын эрх мэдэл, хуулийн өмнө эрх тэгш байх, хувийн өмч, орон байрны халдашгүй байдал, татвар (далд татвар гэсэн санаа), хууль эргэж үйлчлэх. Асуудлыг хэлэлцэхэд энэ бидэнд хэрэгтэй. Эдгээр асуудлыг хэзээ ч ард түмний тусын тулд шууд, ил тод гаргаж тавьж болохгүй! Ярих зайлшгүй шаардлага гарсан ч бүхнийг тоочих хэрэггүй, хэрэв тооччихвол тэдэнд бэлэн юм олгосонтой адил болно. Харин нарийвчлалгүйгээр “Орчин үеийн эрх зүйн зарчмыг бид хүлээн зөвшөөрдөг” гэж мэдэгдэх хэрэгтэй. Ингэж дуугүй өнгөрөөхийн ач холбогдол нь бид тоочин хэлээгүй учраас аль нэг зарчмыг нь сэм үгүй хийх боломжоо олдог.
Бид төрийн биед либерализмын хорыг гаднаас оруулснаар түүний улс төрийн бүтэц өөрчлөгдсөн: “Төр цус задрах” гэсэн үхэлд хүргэх өвчнөөр өвчилсөн юм. Одоо төр амь тавихыг л хүлээх юм. Үндсэн хууль нь болохоор эвдрэл, задрал бутрал, хэрүүл маргаан, санал зөрөлдөөн, биегүй хоосон намуудын суртал ухуулга, намуудын чиглэл хандлага… гэх мэтийг үүсгэдэг. Нэг үгээр хэлэхэд төрийн үйл ажиллагааг бие даасан шинжгүй болгодог гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа.
Илтгэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс ч дутахгүй засгийн газруудын үйл ажиллагааг зогсоож, хүчгүйдүүлсэн, тэгснээрээ төрийг хэрэггүй, илүү зүйл болгож, тиймээс ч олон оронд төрийг түлхэн унагааж байсан. Тэр үед Бүгд Найрамдахын улсын эрин ирж, чухам тэр үед л бид удирдагчийг нь засгийн газрын шог дүр болох Ерөнхийлөгчөөр сольсон юм.


Ерөнхийлөгч гэж хэн бэ?


Тэр Ерөнхийлөгчийг масс сонгоно, Ерөнхийлөгч нь харин тохиолдлын хүмүүс, бидний боолууд дотроос дэвшүүлсэн хүн байна. Засгийн эрхэнд гарах чадварлаг хүмүүс улам цөөрч, ерөнхийлөгч болох хүнээ олоогүйн улмаас сандрахдаа төр улсын зохион байгуулалтаа эвдэж, бүрмөсөн үгүй болгосон ч, бидэнд ерөөсөө ч падгүй…
Бид төлөвлөсөн ажиллагаагаа чухам ийм үр дүнд хүргэхийн тулд бид Ерөнхийлөгч болох хүмүүсээр урьд өмнө нь илрээгүй хар муу үйлдэлтэй буюу ямар нэг “булхайтай” хүнийг тулхэнэ, тэгсэн цагт тэд булхай нь илэрнэ гэсэн айдастаа хүлэгдэж, эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн нэг адил ерөнхийлөгчийн эрх ямба, бусдаас давуу байдал, нэр хүндээ хадгалж үлдэхийг хичээх учраас бидний хэлснийг үнэнчээр биелүүлнэ.
Парламент Ерөнхийлөгчийг хаацайлж, хамгаалж, (түүнийг сонгох хувилбар байж) болох боловч бид хуульд өөрчлөлт оруулах, санаачлах эрхийг нь тэднээс булаан аваад, тэр эрхийг бидний гарт хүүхэлдэй болох хариуцлагатай Ерөнхийлөгчид олгоно. Тэр цагт Ерөнхийлөгчийн эрх мэдэл элдэв давшилт дайралтын бай болох боловч түүнд ард түмэнтэй харьцах эрх, өөрөөр хэлбэл өөрийнхээ төлөөний хүмүүсийг алгасч бидэнд сохроор зүтгэдэг үймсэн олны олонхийг түшиж шийдвэр гаргах эрхийг нь олгох байдлаар өөрийгөө хамгаалах боломжийг олгоно.
Үүнээс үл хамааран Ерөнхийлөгчид бид онц байдал тогтоох эрх олгоно. Энэ эрхийг олгохдоо бид Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний тэргүүлэгчийн хувьд, шинэ Бүгд Найрамдах Үндсэн хуулийн хариуцлагатай төлөөлөгчийн хувьд өөрт нь олгогдсон эрхийнх нь дагуу түүнийг хамгаална гэсэн үндэслэл гаргаж өгөх юм. Ийм нөхцөлд гэрэлт сүмийн түлхүүр нь бидний гарт байж, биднээс өөр хэн ч хууль баталдаг тэр хүчийг удирдахгүй нь мэдээж. (Өнөөгийн Монголын парламент эрх мэдлээ Ерөнхийлөгчид яагаад алддаг вэ?)


Үүнээс гадна парламентад шинэ Бүгд Найрамдах үндсэн хуулийн дагуу улстөрийн нууцыг хадгалах нэрээр засгийн газрынхаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаархи мэдээллийг татан авах эрхийг нь хасна. (Парламентыг гишүүд хоёр жил шаардаж байгаа “Оюу толгой”-д явуулсан шалгалт нууцын ангилалд орсон, Монгол банкны мэдээллүүд нууцын ангилалд орсон, “Оюу толгой”-н ТУЗ-ын гишүүд хурлын материалыг нууцалдаг г.м)


Түүнчлэн үндсэн хуулиар ардын төлөөлөгчдийн тоог хамгийн багаар (76?) тогтоосноор улс төрийн хүсэл эрмэлзэл, улс төрийн эрхийг өвлөх явдлыг нь тэр хэмжээгээр сааруулна. Тэр явцуу хүрээ хязгаар дотроо санамсаргүйгээр улс төрөөр дүрэлзэх (хүн төрөх) аваас нийт ард түмэнд хандах, тэднийг уриалах байдлаар түүнийг нь “үгүй” болгоно…
Танхим, сенатын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох асуудал Ерөнхийлөгчөөс хамаатай байна. Парламентын байнгын чуулганыг хэдхэн сар чуулдаг болгоно. Мөн Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд парламентыг цуглуулах, татан буулгах эрхтэй болох агаад татан буулгасан тохиолдолд шинэ парламентыг томилох хүртэл цагийг аль болох сунгана. (М.Энхсайханы “Үндсэн хууль”-ийн хувилбарт энэ туссан)


Үндсэндээ хууль бус энэ бүх үйлдлийн хариуцлагыг манай төлөвлөгөө хэрэгжих цагаас өмнө бидний тогтоосон Ерөнхийлөгчид ноогдуулахгүйн тулд бид засаглалын дээд шатанд буй сайдууд болон Ерөнхийлөгчийг хүрээлж буй бусад түшмэдүүдэд өөрсдийнхээ авч чадах арга хэмжээгээрээ ерөнхийлөгчийн шийдвэрийг тойрч болно гэсэн санааг өгч, ингэснээрээ Ерөнхийлөгчийн хүлээх хариуцлагыг тэдэнд хүлээлгэх юм… Энэ үүрэг ролийг бид аль нэг хүнд биш, Сенат, Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлд онцолж олгохыг зөвлөнө.
Тухайн үед үйлчилж байгаа хуулиудыг олон янзаар тайлбарлаж болох ба тайлбарыг Ерөнхийлөгч бидний заавраар л хийнэ: Тэгээд ч тэрээр “Бид ингэх шаардлагатай байна” гэхэд хуулийг хүчингүй болгох, түүгээр ч барахгүй түр үйлчлэх хууль санал болгоод зогсохгүй улс орны дээд эрх ашгийн үүднээс Засгийн газраас үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинээр өөрчлөлт оруулах эрхтэй байна. (Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулиуд бол үүний нэг жишээ, “Ухаалаг төр” уриалга ч бас)


Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр бид эрх мэдлээ авч эхэлмэгц өмнө нь байсан бүхий л зүйлийг бага багаар, алхам алхамаар устгах боломжтой болж, бидний хязгааргүй эрхт засаглал болгон хувиргах цаг нь ирэхэд аливаа төрийн бүтцийг үгүй хийнэ. (Одоо Ц.Элбэгдорж золио болох болсон)


Гоёчууд бол сүрэг хонь, бид чоно юм. Хашаанд нь чоно ороход хонь яадгийг та нар мэднэ…


Нийгмийн оюун санааг хямраах нь:


Либерал үзэлтэн гэгдээд байгаа тэр хүмүүс чинь үнэн хэрэгтээ хийж буй үйлдлээрээ биш юм гэхэд санаа бодлоороо бол анархистууд. Тэд бүгдээрээ дан ганц хувийн бодолдоо хөтлөгдсөн, өөрөөр хэлбэл “эсэргүүцэж л байвал болно” гэж боддог, эрх чөлөө гэсэн хий хоосон зэрэглээний араас хөөцөлдөж байдаг юм…
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн оюун санааг өөр шинэ асуудлуудад чиглүүлэх юм (бид ард олныг ямагт шинэ зүйлийг эрэлхийлдэг болгон сургасан билээ). Өнөөг хүртэл хэлэлцэх асуудлынхаа учрыг олоогүй хирнээ бусдын асуудлыг шийдвэрлэдэг хоосон толгойтнууд юу хэлэлцэх гээд байгаагаа огт мэдэхгүйгээр тэдгээр шинэ асуудлуудыг хэлэлцэхээр ханцуй шамлан дайран орно. Харин улс төрийн асуудлыг олон зууны туршид үүсгэн бий болгож, удирдан залж ирсэн тэр хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй.
Хэтэрхий хурц зантай хүмүүсийг улс төрийн асуудлаас хөндийрүүлэхийн тулд өнөөдөр бид шинэ мэт асуудлыг хөндөн тавьж байгаа. Энэ нь аж үйлдвэрийн тухай асуудал юм. Энэ асуудлаар л тэд шуугицгаана биз! (Н.Алтанхуягийн үед яг ингэж залсан)


Гоёчууд бол нууц нийгэмлэгүүдэд сониуч зангаар, эсбөгөөс түүнд дөрөөлж нийгмийн бялуунаас хүртэх гэж, зарим нь биелэгдэшгүй, ямар ч үндэслэлгүй мөрөөдлөө олны өмнө чалчих боломжийг эрэлхийлж очих юм. Тэд хуурмаг амжилт, хоосон талархал, өөрийг нь алга нижигнүүлэн ташин угтан авах сэтгэлийн хөдлөлийг л хүсдэг бөгөөд түүнийг нь сэтгэл харамгүй өгнө. Ингэхийн учир нь тэдний биеэ тоосон байдлаар дамжуулан, бид өөрийн нөлөөллийг нийгэмд айдас хүйдэсгүйгээр бүрэн дүүрэн сэмхэн тогтоож авна. Тэгээд зогсохгүй гоёчууд өөрийн санааг бусдад хүрч байна хэмээн эндүүрч, өөр бусад үзэл бодлыг хүлээн авахгүй болно…
Гоёчуудын хамгийн хэцүү ухаантныг ч гэсэн биеийг нь тоолгосноор өөрийн ухаангүй гэнэн болгож болно. Түүнийг алга нижигнүүлэн ташиж хүлээн авахгүй байх зэрэг шалихгүй бүтэлгүйтэлд тэд хэрхэн мэгдэж, алдсан амжилтаа эргүүлэн авахын тулд бидний улыг хэрхэн долоохыг та төсөөлөх ч үгүй биз ээ…(Ерөнхийлөгчөө харцгаа л даа)


Бид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд элдэв ололт амжилтыг үл тоомсорлодог бол гоёчууд ололт амжилтанд л хүрэхийн тулд төлөвлөснөө золиослоход бэлэн байдаг. Тэдний сэтгэл зүйн энэхүү онцлог нь тэднийг удирдах бидний зорилгыг хөнгөвчилдөг юм. Тэдний барс мэт гадаад төрхөнд номхон хонины сүнс шүглэж, тархи толгойд нь хоосон салхи исгэрнэ.


Санхүүгийн хямрал өдөөх нь:


Өргөн хүрээтэй нарийн тооцоолж тодорхойлсон мөнгөн дүнгээс илүү хуримтлагдсан мөнгөний хамгийн жижиг нэгж хэсгийг ч төрийн санд барьж огт болохгүй, учир нь мөнгө эргэлтэнд байх ёстой бөгөөд тэр нь төрийн механизмын тосолгоо болдог. Тосолгоо хийхгүй бол төрийн механизм гацдаг.
Эргэлтэнд байх мөнгөн тэмдэгтийг хувь тогтоосон цаасаар сольсноос болж тийм гацааг үүсгэсэн билээ. Ингэсний дүнд бий болсон нөхцөл байдал одоо маш тодорхой харагдаж байгаа.
Гоёчуудад зориулан бидний буй болгосон эдийн засгийн хямрал бол мөнгийг эргэлтээс гаргах гэсэн ганц л зорилготой. Асар их хэмжээний хөрөнгө зогсонги байдалд орсноор төрийн сангийн ёроолыг шавхана. Төр нь эргээд тэднээс л зээл авна. Тэр зээл нь үндсэн зээл, хүүгээрээ төрийн санхүүд хүндрэл учруулж, төрийг хөрөнгийн хамааралтай боол болгоно…(Манай өнөөгийн санхүүгийн тогтолцоо)


Үйлдвэрлэлийг хөрөнгөтнүүдийн гарт байдаг аж үйлдвэрлэлд төвлөрүүлснээр гар үйлдвэрлэгчдийн хүч тэнхээг нь сорохын хамтаар төрийн хүчийг ч соров…(Жижиг улсад үйлдвэрлэл хөгжихгүй)


Өнөөгийн мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэл хүн бүрийн хэрэгцээг огт хангадаггүй, ялангуяа ажилчдын хэрээгцээг бүр хангаж чадахгүй. Мөнгөн тэмдэгтийг хэвлэх асуудлыг хүн амын өсөлттэй уялдуулж, тэр дундаа хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн түүнийг хэрэглэгч гэж тооцох хэрэгтэй. Мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэлийг эргэн харах явдал бол дэлхий нийтийн асуудал мөн.
Алтан валютын тухайд бол түүнийг хэрэглэсэн улс орнуудад мөхөл нүүрлэсэн, учир нь мөнгөний хэрэглээний шаардлагыг хангаж чадаагүйг нь бүгд л мэдэж байгаа. Дээр нь бид алтыг аль болох хэмжээгээр хуримтлуулж, ашиглалтаас гаргасан. (Хөрвөх валютын систем)


Замбараагүй байдал нь энгийн төсөв хийж, тэр нь жилээс жилд өсөж байдаг нь дараах шалтгаантай гэдгийг бид хэлж өгнө. Тэр төсөв нь хагас жил тэсээд л тодотгон засварлах хэрэгтэй болдог. Тодотгосон төсөв нь гурван сарын дотор үрэгдэж, дахиад нэмэгдэл төсөв авах төсөл шаарддаг. Энэ бүхэн нь мөнгө устгасан, үрэлгэн алдагдлаар төгсөнө. Дараа жилийн төсвийг төлөвлөхдөө нийт дүнгийн нийлбэрээр тодорхойлдог тул норм хэмжээнээсээ жилд 50% хүртэл хазайна, тиймээс арван жилийн дараа гэхэд жилийн төсөв нь гурав дахин нэмэгдэнэ. Арчаагүй гоёчуудын боловсруулсан ийм аргачлалын “ачаар” улс орных нь сан хоосордог юм. Ингэсний дараа зээл авч үлдсэн бүхнээ тавьж туугаад гоёчуудын улс орон дампуурдаг юм. (Манайд яг ингэдэг биз? ОУ-ын сангийн байгууллагуудын үзэж байгаагаар 9 дүгээр сард, манай ЗГ-ын үзэж байгаагаар 11 дүгээр сард манайх дампуурлаа (дефолт) зарлах гэж байна)


Өрийн хямрал


Ямар нэг зээл авна гэдэг нь төрийн дорой байдал, төрийн эрхийг ойлгохгүй байгааг нь нотлон харуулж байгаа хэрэг. Албатуудаасаа түр хугацааны татвар татахынхаа оронд манай банкируудаас гар сарвайн өглөг гуйж байгаа төрийн тэргүүнүүдийн хувьд зээл бол хүзүүн дээр нь алуурчны далайсан хурц сэлэм л гэсэн үг. Гадаадаас авсан зээл бол төрийн биенээс авч хаях аргагүй шимэгч хувалз мөн. Хувалз нэг бол өөрөө биенээс унана, нэг бол төр өөрөө түүнийг авч хаяна.
Зээл гэдгийг үүнээс өөрөөр яаж ч тодорхойлох билээ дээ, тэр тусмаа гадаад зээл?! Зээл гэдэг бол зээлсэн хөрөнгөө нугалж төлөх засгийн газрын вексель гэсэн уг. 5%-ийн хүүтэй зээл авлаа гэж бодоход хорин жилийн дараа авсан зээлийнхээ хэмжээтэй тэнцэх мөнгийг зээлийн хүүнд шал дэмий төлнө; дөчин жилийн дараа авсан зээлээ хоёр нугалсан хэмжээний хүү төлнө; жаран жилийн дараа гурав нугалж төлнө, харин үндсэн зээлийн хэмжээ нь багасахгүй тэр хэвээрээ л байж байна.
Энэ тооцооноос харахад гадаадын баячуудын өрийг төлөх гэхдээ улс хүн бүрээс авах татвараараа ядуусын сүулчийн ганц зоосыг нь хураан авдаг байна. Зүй нь татвараар авсан тэр мөнгийг нэмж хүү төлөлгүйгээр хэрэгцээндээ зарцуулах естой байжээ.


Дотоодын зээл байхад гоёчууд мөнгийг ядуучуудын халааснаас авч баячуудын халаасанд хийдэг байсан. Бид тэднийг гадаад зээл авдаг болгох гэж хэрэгтэй хүмүүсийг нь худалдан авснаар төрийн баялаг нь манай кассанд орж, гоёчууд бүгдээрээ бидэнд албатыхаа татварыг төлдөг болсон юм.
Гоёчуудын улс орныг удирдаж байгаа улс орноо худалддаг, төрийн хэрэгт хөнгөн хуумгай ханддаг сайд нар, санхүүгийн ямар ч ойлголтгүй бусад удирдагчид нь манай кассанд төлөөгүй өрөнд улс орноо оруулсан бол тэднийг ингүүлэх гэж бид хичнээн их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсныг мэдэж байх хэрэгтэй.
Мал тархитай гоёчууд биднээс хүүтэй зээл авахдаа тэр мөнгөө, хүүтэй нь төрийнхээ халааснаас буцааж төлнө гэдгээ дутуу ухаарсан нь тодорхой! Хэрэгтэй мөнгийг өөрсдөөсөө авах нь хавьгүй хялбар байгаагүй л юм байх даа?! Зээлийн асуудлыг бид гоёчуудад таниулахдаа тэдэнд ашигтай гэж ойлгуулж чадсан явдал бол бурханд хайрлагдсан бидний ухаан агуу гэдгийг дахин нотлож байгаа юм.
Гоёчуудын захирагчдыг төрийн ажлаас нь хөндийрүүлэх гэж тансаг хүлээн авалт хийх, ёслол төгөлдөр ёс дүрэм гүйцэтгүүлэх, зугаацаж цэнгэхийг уриалж байсан нь бидний удирдлагын халхавч төдий л байсан юм. Түр зуурын албан тушаалтнууд, тэдний халааг авагсдын тайланг өөрсдөд нь зориулж манай төлөөний хүмүүс хийж өгдөг байсан ба тэгэх болгондоо алсын хараагүй тэдгээр малнуудад ирээдүйд хуримтлал үүсч сайжрах болно хэмээн амалдаг байсан юм… Юунаас хуримтлал үүсэх юм? гэж бидний тайлан, төсвийг уншсан хүмүүс асууж болох байсан ч тэд асуугаагүй л юм даа…


Ард түмэн нь гайхамшигтай хедөлмөрч байсан ч тэдний тэр амирлангүй зан юунд хүргэсэн, санхүү нь ямар их хямралд орсныг та бүгд мэдэж байгаа.
Бид төрийн ажилтнуудын урвамтгай чанар, арчаагүй удирдагчдыг нь ашиглан гоёчуудын засгийн газруудад улс оронд нь хэрэг болохгүй зээл олгож хоёр дахин, гурав дахин, туүнээс илүү ашиг олж байлаа. Ийм ажиллагааг биднээс өөр хэн явуулж чадах юм?… Тиймээс зөвхөн дотоод зээлийн талаар тодорхой ярья.
Тийм зээл авах тухай зарлаад төр векселээ буюу өрийн бичгээ зарах захиалгыг нээдэг юм. Хүн болгонд хүртээлтэй болгохын тулд түүнийгээ зуугаас мянга хүртэл үнэлнэ. Ингэхдээ анхны худалдан авагчиддаа хөнгөлөлт үзүүлнэ. Маргааш нь “Бүгд л худалдан авахаар өрсөлдөж байна” гээд үнээ зохиомлоор өгсөнө. Хэд хоногийн дараа мөнгөний сангийн касс мөнгөөр бялхаж мөнгөө хийх газаргүй боллоо (мөнгө хэрэггүй болсон) гэнэ.


Захиалга нь гаргасан зээлээсээ хэд дахин илүү гарсан мэт зарлана. Чухам үүнд л хамаг учир байна, засгийн газраас гаргасан өрийн бичиг олны итгэлийг хүлээж байна аа гэдгийг харуулах нь чухал байгаа юм.
Жүжгээ тоглоод дуусахад пассив хөрөнгө (өр) бий болсон нь тодорхой болж, тэр нь зүгээр ч үгүй нилээд хүнддэх эд болжээ. Хүүг нь төлөхийн тулд өрөө заралтай биш. Харин ч өрөө өсгөдөг шинэ зээл авах хэрэгтэй болно. Зээл нь үрэн таран болоод дуусахад шинэ татвар тогтоож, орлогоор нь зээлийнхээ үндсэн өрийг бус, түүний бүх хүүг дарах болно. Эдгээр пассив татварыг, пассивыг дарахад л хэрэглэнэ…


Дараа нь зээллэгийн болзол өөрчлөгдөх үе ирнэ, гэхдээ тэр нь хүүгийн өрийг багасгах боловч зээлийн үндсэн өрийг төлөхгүй, түүнээс гадна үүнийг зээл олгогчийн зөвшөөрөлгүйгээр хийхгүй. Зээллэгийн болзлыг өөрчлөх тухай зарлахдаа энэ өөрчлөлтийг нь зөвшөөрөөгүй зээл олгогчдод мөнгийг нь эргүүлэн өгнө гэсэн санааг дагуулна. Хэрэв бүх этгээд өөрчлөлтийг зөвшөөрөхгүй, мөнгөө эргүүлж төлөхийг шаардах юм бол засгийн газар өөрийнхээ тавьсан дэгээнд өөрөө орох бөгөөд нэхсэн мөнгийг өгч чадахгүйд хүрнэ. Аз болоход гоёчуудын засгийн газруудын санхүү мэддэггүй албатууд хэзээд мөнгөний ханшны алдагдалаас айж, шинээр байршуулах мөнгөний эрсдлийн хүүг багасгах нь дээр гэж үздэг байснаараа тэдгээр засгийн газруудыг пассиваасаа нэг биш удаа хэдэн саяар тоолох хөрөнгө хаях бололцоо олгож байв.
Хэчнээн зальтай ч гадаад өртэй гоёчууд биднийг бүх мөнгөө эргүүлэн нэхнэ гэдгийг мэдэж байгаа тул ийм зүйл хийж чадахгүй болно.
Дампуурал нь хүлээн зөвшөөрөгдсөнөөр ард түмний ашиг сонирхол хийгээд тэдний удирдагчдын хооронд ямар нэг холбоо хэлхээ байхгүй гэдгийг улс орнуудад нотлон харуулж байгаа юм.


Дараах зүйл дээр энэхүү нөхцөл байдалд та бүгдийн анхаарлыг хандуулъя: Өнөөдөр дотоодын бүхий л зээл “нисдэг өр” буюу төлбөр хийх хугацаа нь харьцангүй богиноссон зээлээр батжиж байгаа юм. Эдгээр нь хадгаламжийн болон нөөцийн кассанд хийсэн мөнгөнөөс бүрдсэн өр юм. Удаан хугацааны туршид засгийн газрын мэдэлд байсан эдгээр сангуудын мөнгө гадаад өрийн хүүг дарахад зарцуулагдан ууршин алга болж, оронд нь янз бүрийн үнийн дүнтэй түрээсийн хадгаламжийг хийсэн байдаг. Чухам эдгээр хадгаламжууд л гоёчуудын засгийн газрын кассын бүхий л булхайг дардаг юм…

(Одоо хадгаламжид баталгаа гаргах моод дэлгэрсэн. Энэ бол усанд унасан хүн дэрс шүүрэхтэй адил боловч яалт ч үгүй С.Баярын үед энэ арга руу орсон. Манай нийт хадгаламжийн 80 хувь нь гадаадын иргэдийнх гэвэл та итгэх үү? Нийт хадгаламж эзэмшигчдийн 96 хувь нь буюу монголчууд нийт хадгаламжийн 4 хувийг эзэмшдэг гэвэл та итгэх үү? Энэ бол манай албан статистик)
За ийм л байна даа…


Судлаач Х.Д.Ганхуяг

 

Эх сурвалж: http://ganaa.mn ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?