sonin.mn
 
 
УИХ-ын чуулганы хуралдаанаас яагаад хоцроод байдгийг нь асуусан сурвалжлагчийн асуултад “Тийм, би ер нь л хоцроод байдаг юм” гэж хариулан супер наргианы эзнээр тодорч байсан ИЗН-ын гурван даргын нэг, УИХ-ын гишvvн С.Дэмбэрэл тун боломжийн наргианч нэгэн гэдгийг ордны сурвалжлагчид андахгvй. Намуухан дуугаар асуултад хариулах С.Дэмбэрэл гишvvн цагийг нь олоод тун хөөрхөн чимх инээд дайгаад байхаа хэнээр ч заалгахгvй. Нэг ангийнхаа уйдаж суугаа нөхдийг сэргээж, онигоо маягийн шог яриа vvсгэж, заримдаа цагаахан явуулаад авдаг эрхэм гишvvн хамгийн яриасаг гишvvдийн нэгэн билээ. Эрхэм гишvvдийн замыг тосон зогсох сэтгvvлчдэд дуртайяа яриа өгдөг С.Дэмбэрэл гишvvн өчигдөр төрийн ордын “А” танхимд болсон “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдvvлэх” vvрэг бvхий ажлын хэсгийн хуралдааны vеэр лавтай гурав, дөрвөн удаа танхимаас гарч, сэтгvvлчдэд яриа өгч харагдсан. Тэр vед нь тvvнийг ажиглавал аанай л доогтойхон мишээл нvvрэндээ тодруулчихаад сурвалжлагч охидтой ихэд баясгалантай ярилцаж зогсоно лээ. Магадгvй инээдмийн баярын өдөр тусгай ярилцлага буюу онигоо ярьж зогссон ч байхыг vгvйсгэхгvй. УИХ-ын гишvvдийн дунд эрхэм С.Дэмбэрэл шиг яриасаг, нvvрийн баясгалантай гишvvд цөөнгvй бол, ихэнхдээ хөмсөг зангидчихсан тvргэн тvргэн алхаж явдаг эрхмvvд ч бий. Уг нь яриасаг, нvvрний баясгалантай нь олон байвал зvгээрсэн.
 
Эх сурвалж: Өглөөний сонин