sonin.mn
 
 
 ШУА шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай.
Энэ удаа академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв санд хандивлахаар болжээ.
 
Тэрбээр нарны цахилгаан станцын чадлыг дурын агшинд тодорхойлох тооцооны арга зүйг боловсруулж, эрс тэс уур амьсгалын нөхцөлд орших томоохон хотуудын төвлөрсөн дулаан хангамжийн судалгааг явуулж, олон түвшинт дулаанжуулалтын системийг дулаан түгээлтийн үндсэн хувилбар болгосон нэрт эрдэмтэн юм. Мөн “Хүн-Хувцас-Орчин” гэсэн загварыг боловсруулж, хүйтэн цаг уурын нөхцөлд зохицсон хувцас зохиомжлох онолын нэг үндсийг боловсруулжээ.
 
Ном бэлэглэх ёслолын үйл ажиллагаа маргааш ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "монцамэ" агентлаг