sonin.mn
 
 
 
Нийслэлийн Монгол Ардын Нам анх байгуулагдсан цагаасаа хойш 90 жилийн урт замыг туулан өнгөрүүлэхдээ эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөө тэмцэж, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэх, ард түмнийхээ сайн сайхан аж төрөх нөхцөлийг хангахын төлөө ажиллаж ирсэн билээ.
 
Нийслэлийн Монгол Ардын Намын 90 жил 2015  оны 4 сарын 27-ны өдөр тохиох гэж  байна.
 
Монгол Ардын Нам хотыг удирдах хугацаандаа Улаанбаатар хотын хөгжлийн  хөтөлбөрийг  Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан, үйлдвэржилт, ажлын байранд  онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ бидний өвөө, эмээ, аав,  маань  сард  26 хоногийн ажил  хөдөлмөр хийж,  нийслэл хотоо босгож бидэнд үлдээсэн билээ.
 
Нийслэлийн МАН хорооноос хотыг бүтээн босгосон  ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,  талархлаа илэрхийлэх зорилгоор  “Хотын хөгжилд-иргэн таны оролцоо” 26 өдрийн  аяныг   2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс  эхэллээ.
 
Энэ аян 4 сарын 27-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн МАН  хороод, гишүүд дэмжигчидтэйгээ “Тусгаар тогтнолын ордон-ы  өмнөх  талбайд цугларч,  Нийслэл хотын замын түгжрэл, агаарын бохирдол,  хотын иргэний эрүүл аюулгүй амьдрах  орчин зэргийг яаж өөрчлөх талаар өөрийн саналаа өгч,  дараа нь 90 жилийн ойдоо баяр  хүргэж гарын үсгээ үлдээж байна.
 
Өнөөдөр бид сард 22 өдөр ажиллаж байхад, ахмадууд маань  26 хоног хөдөлмөр  хийж, үр хойч бидэндээ Улаанбаатар хотыг босгож  өгсөнд баярлалаа.