sonin.mn
 
 
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 4 дүгээр сарын 1-3-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж  байна.
Тэрээр дагалдан  яваа төлөөлөгчдийн хамт 4 дүгээр сарын 1 ний өдөр  Мөн  Бүх Хятадын Ардын их хурлын ордонд  БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхлаа.
 Мөн ХКН-ын Төв Хорооны Санхүү, эдийн засгийн ажлын албаны дарга Лю Хө, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзлаа.
 Энэ онд болсон хоёр  орны төр засгийн тэргүүнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлалын   үеэр  20 салбарт 80 гаруй  асуудлаар гэрээ хэлэлцээр харилцан тохирсон ба үүнийг бодит хамтын ажиллагаа болгох чиглэлд  анхаарч байна.
 
Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг