sonin.mn
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс Тикрит хотыг чөлөөлсөн тухайгаа Иракийн Засгийн газар мэдэгдлээ.
“Манай аюулаас хамгаалах хүчнийхэн “Лалын улс”-ын хяналтад байсан хойд нутгийн Тикрит хотын ихэнх хэсгийг чөлөөлж чадлаа” гэж Иракийн засгийн газрын албаны хүмүүс мэдэгдэв.
 
Тэдний хэлснээр, Тикритийн төв рүү нэвтэрсэн цэргүүд хотын захиргааны байр, эмнэлэг болон томоохон барилгуудыг чөлөөлж чаджээ. Босогчид тус хотыг өнгөрсөн оны зургадугаар сард эзэлсэн юм.
 
Иракийн ДХЯ-ны мэдээллээр, босогчид Тикритийн хойд хэсэг рүү зугтаж, хотын төвөөс 10 орчим км зайтай орших хоёр газарт бүгжээ.
 
Босогчдыг тус хотоос бүрэн гаргаж, цэвэрлэхийн тулд засгийн газрын цэргүүд ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
 
Иракийн аюулаас хамгаалах хүчний дараагийн төлөвлөгөө нь “Лалын улс”-ын түшиц газар болох Иракийн хоёр дахь том хот Мосулыг чөлөөлөх явдал юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг