sonin.mn
 
 
 Франц болон Германы эрх баригчид хамтран нисгэгчгүй аппарат бүтээхээр тохиролцсон тухай defense-aerospace.com цахим хуудсанд мэдээлжээ. Уг төсөлд Итали улс мөн нэгдэх аж.
Техникийн төслийг ойрын үед боловсруулах ёстой бол 2025 онд аппаратыг зохион бүтээх ажлыг дуусгахаар төлөвлөж байна.
 
“Airbus Defence and Space”, “Dassault Aviation” болон “Alenia Aermacchi” компанитай хамтран “MALE-2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нисгэгчгүй аппаратын төслийн өртөг нь нэг тэрбум евро болжээ.
 
Францын зарим хэвлэлүүдэд бичсэнээр, хэрэв тагнуулын хиймэл дагуул бүтээх хөтөлбөрийн санхүүжилтээ нэмэгдүүлбэл аппаратын үйлдвэрлэл дэх Германы талын оролцооны хувь хэмжээг нэмэгдүүлэхийг Парисын эрх баригчид зөвшөөрөхөд бэлэн байгаа аж.
 
Одоогийн байдлаар Герман улс Францын сансрын аппаратын тусламжтайгаар авсан зургуудыг өргөнөөр ашиглах боломж олгосны хариуд хиймэл дагуулын төслийг дэмжих зорилгоор 228 сая евро гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг