sonin.mn
 
 
Манай нэгэн идэвхитэй уншигч Б.Баабарт зориулан Кубын нэрт яруу найрагч, олон улсын Лениний шагналт, зохиолч Николос Гильений энэхүү шүлгийг ирүүлснийг нийтэлж байна. Уг шүлгийг 1956 онд зохиолч Д.Сэнгээ орчуулж “Үнэн” хэмээх өөрийнхөө номонд хэвлүүлжээ. Тэртээ цагт тэртээ алсад эгшиглэсэн энэ Венецуэлийн энэ дуу бидний дуу, өнөөдөр бидний уриа дуудлага болж монголд ч, Улаанбаатарт ч, бидний зүрх сэтгэлд дахин амилж эгшиглэх шиг...
 
Гурван чавхдаст Кубын гитараар
 
Дөрвөн утаст Венецуэлийн гитараар
 
Манай нефт зовлонгоор гардгийг
 
Маш амтат Кубийн чихэр нь гашуун байдгийг
 
Хуан Бимба минь дуулаарай!
 
Хуур-гитар минь чамд байна.
 
Далбаа чинь Куба дээр байхыг би үзсэн,
 
Дайсны гарт харийн хүнд байгааг би мэдсэн.
 
Манай далбааг харьтан барьж байна.
 
Мань бүгдийг хартан удирдаж байна.
 
Сайхан Венецуэл орныг минь
 
Саруул Куба нутгийг минь
 
Харийн янки британчууд эзлээд
 
Хамаг муухай хар хэргийг үйлдаж байна.
 
Хуан Бимба минь дуулаарай!
 
Хуур-гитар минь чамд байна.
 
Сэрүүцэх, дулаацах орон надад алга.
 
Сэтгэл зүрхэнд минь амгалан алга.
 
Явсан суусан газар бүхэнд минь мөрдөж байна
 
Ёс бусаар намайг тэд хавчиж байна.
 
Харанхуй шөнө хоолой минь гарахгүй
 
Хамгийн аяархан шивнэн дуулж байна.
 
Алтан нарыг дөнгөж цухуйхтай зэрэг
 
Аялж би дуулахгүй, харин хашгарна.
 
Хуан Бимба минь бос! Явъя.
 
Хоёулан дуугаа нийлүүлж хашгаръя.
 
Эх сурвалж: "Хөх толбо сонин