sonin.mn
 
 
 Украины арми Донецкийн нисэх онгоцны буудал руу танкаар довтлон нэвтрэх гэж оролдсон гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин мэдэгдэв.
Донецкийн нисэх онгоцны буудлын захад орших Зобунки тосгоны орчимд ийм оролдлого хийсэн гэж Басирун мэдэгдсэнийг Донецкийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины танкууд 98 удаа гал нээснээс Спартак болон Широкино тосгоны нутаг дэвсгэрт сум нь туссан байна.
 
Иймэрхүү өдөөн хатгалгыг Украины арми байнга хийж байгааг би онцлон хэлэхийг хүсч байна. Учир нь Украин сайн дурын батальонуудаа байнгын армийн анги нэгтгэлүүдээр солих тухай мэдэгдсэн учраас бид ийм дүгнэлтэд хүрлээ гэж Басурин мэдэгджээ.
 
Донецк хотын Клиникийн 21 дүгээр эмнэлгийн мэс заслын тасаг Украины армийн галд өртсөн. Хохирогчдын талаарх мэдээллийг бид тодруулж байгаа гэж Донецкийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Украины арми Донецкийн босогчдын байрлал руу гал нээж тэдний хамгаалалтыг сэтлэх оролдлого хийсээр байна.
 
Украины армийн явган цэргийн хоёр салаа Донецкийн нисэх буудлын захад орших Зобунки суурин руу довтолсон боловч бүтэлгүйтсэн. Украины армийн өдөөн хатгалгын улмаас фронтын шугамын дагуу байдал ширүүсч, энэ нь Украины зүүн нутагт энхийг тогтоох үйл явцад саад тотгор учруулж байна гэж Донецкийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг