sonin.mn
 
 
Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай”  захирамж гаргалаа.
Захирамжаар Налайх дүүргийн ИТХ өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцалжээ. Ингэснээр Налайх дүүрэгт 1-3 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгосон 464 сая 525 400 төгрөгийг нөхөн олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгов. Цаашид дүүргийн төсвийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, батлуулж ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг