sonin.mn
 
Монгол Улсын хэмжээнд 1100 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлийн 553 ломбардад жилдээ 480 орчим тэрбум төгрөг эргэддэг гэсэн судалгааг өнөөдөр  МУИС-сийн  дугуй танхимд болсон "Тогтвортой эдийн засаг, бодлого шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр хэллээ.
Дээрх эрдэм шинжилгээний онол парктикийн бага хурлыг “Жасрай сан”-гаас МУИС, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Оюутан энтрепренёр клубтэй хамтран зохион байгуулав. Бага хуралд “Чингис бондын зарцуулалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” /Илтгэгч З.Азжаргал/, “Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилгүйдлийн энгийн загварын эмпирик шинжилгээ” /Илтгэгч Б.Аръяасүрэн, Г.Лхагвадорж, Э.Эрхэмхүслэн/, “Тогтвортой эдийн засгийн бодлого шийдэл: Байгалийн нөөцийн түрээсийн орлого болон улс төрийн хяналт” /илтгэгч Д.Бат-Очир, Н.Наранцацралт/ зэрэг асуудал хөндсөн, судалгаанд суурилсан 15 илтгэлийг тавьсан юм.

Сэтгэгдэл0

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин 103.10.23.72 2015.04.13

Шал худлаа судалгаа байна. 100 тэрбум хүрвэл их юм.

0 Хариулах